"Уйлуулдаг" кинонууд


Нэгэн алдартан “Уйлах нь сул дорой бус хүчирхэг хүний шинж” хэмээн хэлсэн байдаг. Бид уйлахгүйгээр бүх зүйлээ сэтгэл дотроо хадгалсаар байвал энэ нь эргээд бидний сэтгэл санаа болон бие махбодод сөргөөр нөлөөлнө. Сайн найруулагчид бидэнд ухаарал хайрласан, сэтгэл хөдөлгөм түүхийг киноноос мэдрэх боломжийг олгодог. Тэгвэл тэрхүү сэтгэл санаагаа тайвшруулж, уйлмаар санагдсан үедээ үзэхэд тохиромжтой шилдэг 20 киног хүргэж байна.  

1. ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР /THE NOTEBOOK/

IMDB Үнэлгээ: 7.8 
Элли хэмээх баян айлын охин тээрмийн ажилчин Ноа Калхунд дурласан нь эцэг эхийнх нь санааг зовооно. Тэд дурлалт хосыг салгах оролдлогуудыг ар араас нь хийсээр л. Хожим нь Ноа Дэлхийн 2-р дайнд алба хааж дуусаад буцаж ирэхэд Элли өөр хүнд сэтгэлтэй болчихсон байдаг. Гэсэн ч тэр хоёрын хайр үүрд мөнх. 

2. БИДНИЙ ОДДЫН АЛДАА /THE FAULT IN OUR STARS/

IMDB Үнэлгээ: 7.7
Өсвөр насны хорт хавдартай хүү, охин хоёр хорт хавдрын эсрэг тусламжийн бүлэгт нэгдэнэ. Тэд ижил сонирхолтой. Охины хувьд номонд "нугасгүй" бөгөөд нэгэн өдөр хайртай номынхоо зохиолчтой уулзах урилгыг хүлээн авснаар маш их баярлаж, богино ч үлдсэн амьдралаа гайхалтайгаар өнгөрүүлэхийн тулд Амстердам руу аялалд гардаг. 

3. ТИТАНИК /TITANIC/

IMDB Үнэлгээ: 7.8
Титаник хүн төрөлхтний түүхэнд хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг саяхныг хүртэл тэргүүлж байсан. Чинээлэг 17-хон настай залуу бүсгүй Титаник хөлөг онгоцоор аялж явах үедээ ядуу зураач залууд дурлах болно. Тэдний хайр сэтгэлийг хатуу мөсөн уул мөргөх тэрхэн агшинд таны зүрх ч бас тэр аймшигт мэдрэмжийг мэдрэх болно. 

4. ОД ТӨРСӨН НЬ /A STAR IS BORN/

IMDB Үнэлгээ: 7.7
Алдартай хөгжимчин Жексон дуучин Эллид дурлажээ. Жексон Эллиг олны анхаарлын төвд аваачиж, түүний амжилтад хөтлөх ч Эллигийн алдар нэр ихсэх тусам тэдний харилцаа холдож эхэлнэ.

5. ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ /SCHINDLER'S LIST/

IMDB Үнэлгээ: 8.9
Дэлхийн 2-р дайны үеэр бизнесмен Оскар Шиндлер нацист намд элссэнийхээ дараа мөнгө олохын тулд Краков руу очно. Түүний үйлдвэр цалингүй Еврейчүүдээр дүүрэн ч цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр бизнесээ улам өргөжүүлдэг. Дараа нь тэр өөрийнхөө үйлдвэрийг хүмүүсийг хорих лагерьт явуулахаас урьдчилан сэргийлэх цорын ганц боломж гэдгийг ойлгоно.

6. АМЬДРАХ САЙХАН /LIFE IS BEAUTIFUL/

IMDB Үнэлгээ: IMDB- 8.6
Энэхүү кинонд дэлхийн 2-р дайны үеэр нэгэн Еврей эр хүүгийнхээ хамт Холокостын золиос болж буй үйл явдлыг харуулдаг. Аз жаргалтай гэр бүл үгүй болох тэр мөч хэчнээн зүрх зүсэм гээч. Аав нь бүх зүйлийг хөгжилтэй байлгахын тулд өөрийн төсөөллийг ашиглан хүүгээсээ бүх аюулыг нуудаг. Амьдрал сайхан шүү гэдгийг энэ киног үзээд мэдрээрэй. 

7. БӨГТӨР УУЛ /BROKEBACK MOUNTAIN/

IMDB Үнэлгээ: 7.7
Ранчер Жо Агуиррэ өөрийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд хоёр хоньчин хөлсөлж ажиллуулдаг байв. Хоёр ковбой Жек Твист, Эннис Дел Мар нар бие биедээ дурлах боловч эцэс сүүлд нь хоёул эмэгтэй хүмүүстэй гэрлэдэг.

8. ТЕРМИНАЛ /THE TERMINAL/

IMDB Үнэлгээ: 7.3
Зүүн Европын жуулчин Виктор төрсөн эх оронд нь дайн дажин гарсны улмаас Нью-Йоркийн "JFK" нисэх онгоцны буудалд үлдэх болов. Тэрээр орон гэргүй байдалдаа дасаад онгоцны буудалд жижиг сажиг ажил хийж, булан тохойг тохижуулан гэр босгоно. Хүн амьдрахын төлөө тэмцэж буй тэмцлийг харуулсан тун чиг сонирхолтой бүтээл шүү.  

9. ЛИОН /LION/

IMDB Үнэлгээ: 8
Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү бүтээлд 5 настай Энэтхэг хүү галт тэргэнд суун эх орноосоо холдож, төөрч буй үйл явдлыг харуулдаг. Төөрсөн жаал хүүг Австралийн нэгэн хос өргөн авч өөрийн төрсөн хүү шиг өсгөнө. 25 жилийн дараа хүү өөрийн төрсөн гэр бүл, амьдарч байсан байшингаа олохоор аялалд гардаг. Эцэст нь ямар сайхан зүйл тохиолдохыг киноноос хүлээн аваарай. 

10. ЖИЧ: БИ ЧАМД ХАЙРТАЙ /PS: I LOVE YOU/

IMDB Үнэлгээ: 7
Холли Кеннеди гэх бүсгүй өөрийн хайртай залуу болох Жерриг тархины хорт хавдрын улмаас алдана. Тэрээр 30 насныхаа төрсөн өдрөөр хайрт Жерригийнхээ нас барахаасаа өмнө түүнд бичиж үлдээсэн хэд хэдэн захидлыг хүлээн авна. Захидалд түүнийг хэрхэн амьдралаа аз жаргалтайгаар шинээр эхлүүлэх талаар бичсэн байх бөгөөд олон сонирхолтой зүйлийг түүнд төлөвлөсөн байдаг. 

11. УНТЛАГЫН ХУВЦАСТАЙ ЖААЛ /THE BOY IN THE STRIPED PYJAMAS/

IMDB Үнэлгээ: 7.8
Энэ нь Германы командлагчийн найман настай хүү болон хашаагаар тусгаарлагдсан хорих лагерьт амьдардаг Еврей хүү хоёрын хоорондын нөхөрлөлийн түүхийг харуулсан бүтээл юм.

12. БҮХ ЗҮЙЛИЙН ОНОЛ /THE THEORY OF EVERYTHING/

IMDB Үнэлгээ: 7.7
Энэ нь одон орон судлаач, физикч, суут эрдэмтэн Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Шинжлэх ухааны судалгаа, хичээл номоос өөр юм мэдэхгүй Хокинг нэгэн үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар түүний амьдралд томоохон өөрчлөлт гарна. Удалгүй мэдрэлийн системийн өвчний улмаас өөрт нь амьдрах хугацаа тун бага үлдсэн гэдгийг мэддэг. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн онолоо батлахын тулд үргэлжлүүлэн судалгаагаа хийж амьдрахын төлөө тэмцэнэ. 

13. ФИЛАДЕЛЬФИ /PHILADELPHIA/

IMDB Үнэлгээ: 7.7
Ижил хүйстэн, ХДХВ-ийн халдвартай хуульч залуу ажлаасаа халагдах вий хэмээн айж бүх л зүйлээ орчин тойрноосоо нууна. Гэсэн ч тэрээр ажлаасаа халагдсанаар компаниа ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд өгдөг. 

14. ТӨГӨЛДӨР ХУУРЧ /THE PIANIST/

IMDB Үнэлгээ: 8.5
Хүмүүс бие биенээ үндэс угсаагаар нь ялгах, шашин шүтлэг, төрсөн газраасаа болж нийгмээс тусгаарлагдана гэдэг хэчнээн эмгэнэлтэй. Энэхүү кинонд дэлхийн 2-р дайны үед Польшийн Еврейчүүдийг устгах үйл ажиллагааны үеэр гэр бүлээсээ цор ганцаар үлдсэн Еврей төгөлдөр хуурч залуугийн Варшавт амьд үлдэхийг хичээж буй түүх гарна.

15. НАМАЙГ ӨӨРИЙНХӨӨ НЭРЭЭР ДУУД /CALL ME BY YOUR NAME/

IMDB Үнэлгээ: 7.9
Нэгэн зун Италид 17 настай хүү аавтай нь хамт ажилладаг залуутай хамт хориотой роман эхлүүлнэ. Тэр зун л тэдний амьдралыг үүрд өөрчилдөг.

16. НОГООН БҮС /THE GREEN MILE/

IMDB Үнэлгээ: 8.6
Пол нь "Ногоон бүс" хорих ангийн ахлах хамгаалагч. Тэрбээр бяцхан эгч дүүсийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Жон Коффи гэх хоригдлыг хүлээн авна. Пол тухайн хоригдлыг хүн анагаах чадвартай гэдгийг олж мэдсэнээр түүнийг үнэхээр хүн амины хэрэг хийсэн эсэхэд эргэлзэж эхэлдэг. Киноны төгсгөлд та хэргийн гол зангилаа, үнэн учрыг олж мэдэх болно.

17. ИНТЕРСТЕЛЛАР /INTERSTELLAR/

IMDB Үнэлгээ: 8.6
Хүн төрөлхтнийг аврах төлөвлөгөөт баг дэлхийн хүмүүс амьдарч болох шинэ газар хайж олохын тулд сансар огторгуйгаар эрэл хайгуул хийдэг. Тэдний аялалд ямар хачирхалтай зүйлс тохиолдох бол? 

18. АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД /THE PURSUIT OF HAPPINESS/

IMDB Үнэлгээ: 8
Аз жаргалын амтыг жижигхэн зүйлсээс мэдрэн, мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж болдгийг энэхүү киноноос үзээрэй. Ганц бие аав хүүгийнхээ хамт байрнаасаа хөөгдөж амьдрах боломжгүй болсон тул очих газаргүй, хонох оронгүй болдог. Хоргодох байранд амьдрахаас өөр аргагүйд хүрч хүүгийнхээ төлөө илүү сайхан амьдрал, ирээдүйг бий болгохын тулд тэрээр хэцүү байсан ч бууж өгөлгүй хөдөлмөрлөдөг. 

19. ХУУЛЬ ДАГАН МӨРДӨГЧ /LAW ABIDING CITIZEN/

IMDB Үнэлгээ: 7.4
Гэрт нь зөвшөөрөлгүй нэвтэрч, эхнэр хүүхдийг нь хөнөөснийг олж мэдсэн гол дүрийн залуу шударга ёсыг тогтоохын тулд өөрийн гараар алуурчинг барьж өшөөгөө авахаар төлөвлөнө. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу шүү дээ. 

20. ХАТАН ЗОРИГТОН /BRAVEHEART/

IMDB Үнэлгээ: 8.3
Уильям Уоллес бол Шотландын эх оронч үзэлтэн бөгөөд Англичуудын эсрэг хувьсгал хийж, эр зоригтойгоор тэмцдэг. Англи улс Шотландыг өөрийн эрх мэдлээр далайлгаж колончилсон учраас үүний эсрэг ард иргэдээ нэгтгэнэ. Колончлол хэвийн зүйл мэт харагддаг ч нүднээс далдуур олон хүчирхийлэл, дарангуйлал явагддаг тул Уоллес эцсээ хүртэл, цусаа асгартал тэмцэнэ. 

Эх сурвалж: www.brightside.me

#movies #romance