Кпопын эргэн тойронд: Taeyang Монгол фэнүүдтэйгээ мэндчилжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-12

1. "Big Bang" хамтлагийн Тэян, Дэсон нар цэргээс халагдлаа.

"Big Bang" хамтлагийн гишүүд 2 жил гаруй хугацаанд урлагийн ертөнцөөс завсарлага авч, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн албанд мордсон билээ. 2019 оны долдугаар сард T.O.P, аравдугаар сард G-Dragon цэргээс халагдсан бол арваннэгдүгээр сарын 10-ны өдөр үлдсэн гишүүд болох Тэян /Taeyang/ болон Дэсон /Daesung/ нар цэргээс халагджээ.

Тэян, Дэсон нарыг цэргээс халагдахад Монгол шүтэн бишрэгч нь шууд дамжуулалт хийсэн ба Taeyang-ийн зүгээс Монгол фэнүүдтэйгээ мэндчилсэн байна. Тэрээр монголоор “Сайн байцгаана уу?” хэмээн хэлсэн ба үргэлжлүүлэн англиар “Тэян байна. Би цэргийн албаа хаачихлаа” гэв.  

Та ЭНД дарж дуучин Тэян Монгол шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилсэн бичлэгийг хүлээн авах боломжтой. 

2. Чүэ Сивон (Siwon) НҮБ-ын Хүүхдийн сангийн “Зүүн Ази, Номхон Далайн Бүс”-ийн элч болжээ.

"Super Junior" хамтлагийн гишүүн Сивон 2015 оноос эхлэн Өмнөд Солонгосын Хүүхдийн сангийн тусгай төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Тэрээр хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулсаар  ирсэн  ба  энэ оны аравдугаар сард Вьетнам улсад үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг #Stopbullying арга хэмжээнд оролцож, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  уулзалт зохион байгуулжээ. 
Ийнхүү арваннэгдүгээр сарын 11-ний өдөр НҮБ-аас Чүэ Сивоныг Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн элч болгож буйг зарласан байна. 

3. Youtube-д тэрбум хандалт авсан анхны кпоп хамтлаг: "BLACKPINK"

"BLACKPINK" хамтлагийн “Ddu-Du Ddu-Du” дуу нь 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр Youtube-д цацагдсан ба кпоп хамтлаг тэрбум гаруй хандалт авч буй анхны тохиолдол нь энэ юм. 

4. Хёна /Hyuna/-гийн 2 жилийн дараах анхны уран бүтээл

Дуучин Хёна 2 жилийн турш завсарлага авсны эцэст “Flower Shower” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргасан байна. Түүний дууны үгийг PSY бичсэн бөгөөд уг дуу нь арваннэгдүгээр сарын 05-ны өдөр цацагджээ.

5. "UP10TION" хамтлагийн гишүүн Ий Жин Хёг /Lee Jin Hyuk/ олон ангит кинонд тоглоно.

Ий Жин Хёг MBC-гийн шинэ төсөл болох “The Way He Remembers” олон ангит кинонд дүр бүтээхээр болжээ. Түүнтэй хамт жүжигчин Мүн Гаёон (Moon Gayoung) тоглох нь тодорхой болсон ба Ким Дун Уг (Kim Dong Wook) мөн энэхүү киноны гол дүрд тоглох магадлалтай  байгаа гэнэ.

Эх сурвалж: www.soompi.com

#Кпопын эргэн тойронд #Big bang