ОХИДОД: Өвлийн тренд 5 цамц


Э.Цовоо | YOLO.MN
2019-11-12

Зузаан, дулаахан хувцаслах шаардлагатай өвлийн улирал аль хэдийнэ хаяанд иржээ. Сэрүүхэн өдрүүдэд юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгахын оронд энэхүү мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Дулаахан хэрнээ загварлаг харагдах өвлийн тренд таван цамцыг охид та бүхэндээ зориулан танилцуулж байна. Хараад санаа аваарай.

1. ХООЛОЙТОЙ ЦАМЦ

Энэхүү цамц нь олон төрөл байдаг ч бие барьсан нимгэн хоолойтой цамц илүү алдартай юм. Уг цамц нь галбирыг тодотгоод зогсохгүй хоолой даруулахгүй шүү.

2. ТОМ НЭМХЭЛТЭЙ ЦАМЦ

Нэхмэл цамцнууд дулаахан мөн биед эвтэйхэн байдаг шүү дээ. Харин том томоор нэхсэн цамц нь таныг илүү өхөөрдөм харагдахад туслах аж.

3. УЛААН ӨНГИЙН НООСОН ЦАМЦ

Яагаад заавал улаан өнгө гэж хэмээн та асууж магадгүй. Улаан өнгө хүнийг илүү өнгөлөг бас дур булаам харагдуулдаг ба өвлийн цагаахан өнгөтэй энэхүү өнгө нь сайхан зохицож өгдөг. Мөн шинэ жилийн баяр гэхээр танд ямар өнгөнүүд төсөөлөгдөж байна даа ? Улаан, ногоон, цагаан гээд л бодогдож байгаа биз.

4. ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ЦАМЦ

Өвлийн улиралд гайхалтай зохицох нэгэн цамц бол том нэвсгэр цамц. Өөрийн өмсдөг хэмжээнээсээ нэг размер томдуулан авахад л болох нь тэр. Энэхүү цамцтайгаа хослуулан нарийн жинс өмсвөл илүү дэгжин харагддаг.

5. МАЛГАЙТАЙ ЦАМЦ

“Hoodie” буюу малгайтай цамц нь таны шүүгээнд заавал байх ёстой цамцны нэг шүү. Дулаахан мөн биед эвтэйхэн уг цамцыг амралт зугаалга аль эсвэл ууланд гарахдаа өмсвөл тохирдог.

#Загвар