Ахлах сургуулийн тухай 2019 оны шилдэг 5 К-Драма


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2019-11-11

Сэтгэл догдлуулам анхны хайр, өсвөр насны хүүхдүүдийн гэгээлэг, хөгжилтэй үйл явдлаар баялаг байдаг болохоор ахлах сургуулийн тухай кино ихээр хийгддэг. Ялангуяа Солонгос улс олон ангит кино хийхдээ тун чадварлаг ба шинэлэг содон зохиолтой байдгаараа онцлог. Ой санамжаа алдах, эцэг эхээсээ төөрөх зэрэг хуучны нэгэн хэвийн зохиолууд аль хэдийн ард хоцорсон шүү дээ. Тиймээс та бүхэндээ зориулан 2019 онд гарсан өсвөр насны хайр дурлал, ахлах сургуулийн тухай өгүүлэх таван К-Драма-г танилцуулж байна.

5. MOMENT AT EIGHTEEN

Анги: 16
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
18 насны босгыг давж буй хүүхдүүдийн амьдралыг харах өнцөг, тэдэнд тохиолдох гунигтай болон жаргалтай мөч, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн талаар өгүүлэх кино юм. 

4.LOVE ALARM

Анги: 8
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Танд хайртай хэн нэгэн 10 метрийн зайд танд ойртоход дохиолол дуугардаг утасны төхөөрөмж байдаг бол яах вэ? Солонгос улс даяараа ам уралдан уг төхөөрөмжийг туршиж үздэг ба тэдгээр хүмүүсийн дунд Ким Жужу ч мөн багтана. Харин Ким Жужу охин төхөөрөмжийг хэрэглэж үзэхэд сургуулийн хамгийн алдартай залуу түүний дохиололийг дуугаргаснаар кино өрнөх болно. 

3. EXTRAORDINARY YOU

Анги: 32
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 30 минут
Ин Дану бол баян айлын эрх танхи охин. Гэвч тэрээр зүрхний өвчтэй мөн өөрийг нь огт тоодоггүй залууг 10 жил хайрлаж байгаа нэгэн. Нэг өдөр түүний амьдрал нь бодит биш комик ном гэдгийг олж мэдэх ба тэрээр гол дүр ч биш удахгүй үхэх гэж байгаа туслах дүр байж таарна. Дану ингээд үхэхийг хүсээгүй тул зохиолыг өөрчлөхөөр бүх хүчээ зориулах тухай өгүүлнэ.

2. CLASS OF LIES


Анги: 16
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ахлах сургуульд гарсан учир битүүлэг аллагын улмаас нэгэн өмгөөлөгч нэр хүнд, бүхий л зүйлсээ алдана. Түүний ганц найдвар нь тэрхүү сургуульд багшаар орж хэргийн жинхэнэ үнэнг илрүүлэх байлаа. Тус ангийн сурагчид чухам ямар нууц агуулж байгаа бол ? 

1. A TEEN

Анги: 2 бүлэгтэй. Эхний бүлэг 24 анги, хоёрдугаар бүлэг 20 ангитай.
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 10 минут
Хичээл ном, хайр дурлал, гэр бүлийн асуудал зэрэг өсвөр насанд тохиолдож болох бүхий л саад бэрхшээл болон, гунигтай жаргалтай зүйлсийг зургаан хүүхдүүдээр төлөөлүүлэн харуулах богино хэмжээний кино юм. 

#Кино