Реппер CL YG энтертайнментийг орхилоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-10

Олноо "2ne1" хамтлагийн ахлагч хэмээн танигдсан реппер CL YG энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгахгүйгээр шийджээ. 

Өнөөдөр YG энтертайнментийн зүгээс дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- "Сайн байцгаана уу? YG энтертайнментаас мэндчилж байна.
Бид хоёр талаас гаргасан шийдвэрийг хүндэтгэж CL-тэй хийсэн гэрээгээ дуусгавар болгохоор шийдлээ. CL-г YG энтертайнментийн уран бүтээлчийн хувиар үйл ажиллагаа явуулж байх үед нь дэмжиж, хайрлаж байсан шүтэн бишрэгчдэд нь талархал илэрхийлье.
2009 онд "2ne1" хамтлагийн ахлагч болон рэппэр гэх үүргийг давхар хүлээж, урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр загварын болоод дуу хөгжмийн ертөнцөд ч цахиур хагалж байсан юм. 2016 онд тэрээр Billboard-ийн “Hot 100” жагсаалтад орсон Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй дуучин болж, кпоп ертөнцөд өөрийн ул мөрөө тодоос тод үлдээсэн билээ.
CL-н цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч, анхаарал хандуулж байгаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. YG энтертайнментийн зүгээс ч түүнийг үнэнчээр дэмжинэ гэдгээ амлаж байна. Баярлалаа.” 

Реппер CL 2006 онд буюу 15 настайдаа YG энтертайнментийн шалгаруулалтад орж байжээ. Ийнхүү 1 жилийн дараа "Big Bang" хамтлагийн “Hot Issue” цомгийн дууг хамтран дуулсан аж. Тэрээр 2009 онд "2ne1" хамтлагийн гишүүн болсон ч 7 жилийн дараа буюу 2016 онд хамтлаг нь тарсан юм.

Хамтлаг нь тарсан хэдий ч CL АНУ-д бие даасан уран бүтээлээ гаргасан. Ийнхүү “Миний бяцхан одой морь” хүүхэлдэйн киноны дууг дуулж, Hollywood-н “Mile 22” кинонд дүр бүтээсэн байна. 

CL бол Өмнөд Солонгосын урдаа барьдаг алдартай дуучдын нэг. 2018 онд болсон “Пёнчаны өвлийн олимп”-ийн хаалтын үйл ажиллагааг CL-ээр хийлгэсэн нь үүний тод жишээ юм. Тус үйл явдлын дараа тэрээр ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка нартай уулзаж, зургаа даруулсан байдаг. 

Түүний дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: www.allkpop.com

#Кпоп #Kpop #CL #YG