Шохоорхол: Ичимхий хүмүүст өгөх зөвлөгөө


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-11-08

Сээтгэнэл гэдэг нь зүгээр л "явдалтай" хүмүүсийн хийдэг үйлдэл бус сонирхож буй хүндээ "Би чамайг сонирхож байгаа шүү" гэдгээ илэрхийлэх явдал юм. Харин хэрхэн сээтгэнэх нь таны зан араншингаас шалтгаалдаг гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, нээлттэй төрлийн хүмүүс өөрийнхөөрөө байж байгаад л сайн гэдэг "ханд" өгчихдөг бол ичимхий хүмүүс хэдэн сар, бүр хэдэн жилийн хугацаанд ч таалагддаг гэдгээ илэрхийлж чадахгүй явах үе бий. Та ичимхий, мөн шохоорхож буй хүндээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа бол дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай. wink 

1. ГОЛ НЬ ТАЙВАН

Сонирхдог хүндээ өөрийгөө илэрхийлэхэд таны энэ ичимхий байдал шиг хэрэггүй зүйл гэж үгүй. Арай гэж "тэр хүн"-тэйгээ уулзчихаад л нүдээ ийш тийш нь эргэлдүүлэх, тайвшрах гээд найзуудтайгаа утсаар ярих, утсаараа оролдох зэрэг нь байдлыг дордуулахаас өөр нэмэргүй. 

Тиймээс энгийн зүйлсээс яриагаа эхлээрэй. Улмаар та хоёр бие биенээ илүү таньж, ижил хоббинуудаа нээж болох юм. Сандарсандаа болоод түгдрээд, гацаад байвал амьсгаагаа нэг сайн авч байгаад тайван, удаан ярих гээд хичээгээрэй. Яг сайхан "ам халаад" эхэлж байтал утас дуугарч, чатаар мессеж ирэхэд нөгөө халуун дулаан байдал маань алдагддаг тул утасныхаа дууг хаахыг зөвлөж байна. 

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ

Ичимхий дээрээ өөртөө ямар ч итгэлгүй бол яана гээч? Яах ч үгүй. 

Гэвч өөртөө хуурамч итгэл бий болгосноор ирээдүйд одоогийнхоосоо ч том асуудалтай нүүр тулгарч мэднэ. Тиймээс яг л "Би чадна!" гэж өөртөө итгээд, чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй. 

/Жич: Өөртөө итгэлтэй байх гэдэг нь их зантай байна гэсэн үг биш гэдгийг анхаараарай./

НҮД РҮҮ НЬ ХАР

10 ичимхий хүн тутмын 10 нь хүнтэй харц тулгарахаас зайлсхийдэг гэж болно. cheeky Нүд нүдрүүгээ харалцаж ярилцах нь таныг тухайн хүнийхээ ярианд анхаарлаа хандуулж байгааг болон таны хүвьд тухайн хүн чухал юм шүү гэдгийг илэрхийлнэ. Өөрийнх нь яриаг ийм сайн анхаарч сонсож байгаа хүнийг таалахгүй гээд яах юм? 

ЯГ Л ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ

Хэтэрхий их хичээж, хэтэрхий их халамжилж, хэтэрхий "өөр" хүн болох гээд хэрэггүй. Зарим хүмүүс наалдамхай, цаг минут тутамд өөрийг чинь гээд анхаарлаа хандуулж, цаг заваа зарцуулаад байгаа хүнд цаанаасаа л ээлгүй байдаг шүү дээ. Мөн хэтэрхий хичээж, өөрөөсөө өөр хүн болох нь эхэн үед үр дүнгээ өгч магадгүй ч урт хугацааны харилцаа тогтоож, тухайн хүнтэйгээ үлдсэн насаа өнгөрөөнө гэсэн бодолтой байгаа бол анхнаасаа л өөрийнхөөрөө байх нь зөв шүү.

"САЙН ХҮН" БАЙ

Ямар ч дүр эсгэлтгүйгээр чин сэтгэлээсээ ханд. Хүний зүгээр л чин сэтгэлээсээ инээж байгаа нь ямар ч инээмсэглэлээс ялгарч харагддаг шүү дээ. Мөн үе үе тунг нь тааруулсан магтаал хэлж байхад гэмгүй ээ. Хаана юу хийхээ мэддэг байхад таны энэ ичимхий зан хайр дурлалын асуудалд чинь яаж ч нөлөөлж чадахгүй. 

Эх сурвалж: https://www.menshealth.com/ 

#Flirt #Шохоорхол