"Хаа сайгүй л боломж байдаг, харин түүнийг заавал барьж авах хэрэгтэй"


Сондор | YOLO.MN
2016-08-01

Серби улсын уран бүтээлч Никола Кулжик гурав хэмжээст зургийг ердөө гуравхан жил зурж байгаа гэхэд маш гайхалтай бүтээдэг аж.

Тэрээр энэ талаар өгүүлэхдээ "Зарим гурав хэмжээст зургийг яг 100 хувийн гүйцэтгэлтэй гэж хэлэхэд хэцүү. Учир нь цаасан дээр л байгаа мэт харагдахаас түүнээс илүү гарч бодит мэт төдийлэн харагддаггүй. Харин өөрөө бие даан суралцсаны үр дүнд гурав хэмжээст зургийг утгаар нь зурах гэж хичээж байгаа минь энэ юм. Өөрөөр хэлбэл бусдын анзаараагүй зүйлийг би ашиглаж илүү дэвшилттэй болгосон юм" хэмээжээ. Тэр ердөө өнгийн харандаа, маркер болон пастел л ашигладаг аж.

Никола "Хаа сайгүй л боломж байдаг, харин түүнийг заавал барьж авах хэрэгтэй" гэж тэрээр хэлэх дуртай аж.















Түүний гурав хэмжээст зургийн нууцыг дараах бичлэгээс үзээрэй! Мөн чи зурах авьяастай бол түүний арга барилыг туршаарай laugh

#Freetime #Art #DIY #Freetime