Та үүнийг мэдэх үү?: Өнгө


Миау | YOLO.MN
2019-11-06

Та онгоц яагаад цагаан өнгөтэй, такси яагаад шар өнгөтэй, гэрлэн дохио яагаад улаан, шар, ногоон гэсэн 3 өнгөөс бүрддэгийг мэдэх үү? Хүмүүс бид эдгээр зүйлсийг бүтээхдээ өнгийг нь зүгээр ч нэг санамсаргүй байдлаар сонгоогүй юм шүү. 

1. ГАЛ УНТРААГЧ 

Гал унтраагч нь минутад хэдэн галлон ус шахах боломжтойгоосоо хамаарч улаан, улбар шар, ногоон, цэнхэр гэсэн дөрвөн өөр өнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл галын хэмжээнээс хамаарч өнгө нь өөрчлөгддөг гэсэн үг. Цэнхэр өнгөтэй бол минутад 1,500 болон түүнээс их, ногоон бол 1,000-1,499, улбар шар бол 500-900, хамгийн түгээмэл буюу улаан бол 499 хүртэлх галлон ус шахах боломжтой байдаг байна. 

2. ОНГОЦ

Зорчигч тээврийн онгоц яагаад цагаан өнгөтэй байдаг бол? Энэ нь их энгийн. cheeky Цагаан өнгө гэрэл ойлгодог тул нарнаас шалтгаалах ямар нэгэн аюул ослоос болон хэт халахаас сэргийлэх үүднээс онгоцыг цагаан өнгийн гадаргуутайгаар үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Мөн олон цагаар ниссэн онгоц газардсаныхаа дараа цагаан өнгийнхөө "ачаар" харьцангуй богино хугацаанд хөрдөг байна.

3. МАШИНЫ ДУГУЙ

Машины дугуйг үйлдвэрлэхэд ашигладаг резин нь угтаа цагаан өнгөтэй байдаг ч нүүрсний нунтаг нэмж харлуулдаг байна. Тус нунтаг нь дугуйг хэт ягаан туяа болон хэт халалтаас хамгаалдаг тул бат бөх чанар нь сайжирч, эдэлгээ нь уртасдаг байна.  

4. ГЭРЛЭН ДОХИО

Улаан, шар, ногоон... энэ яг ямар учиртай өнгөнүүд юм бол гэж бодож байсан л биз дээ? 

Өнгө дундаас улаан өнгө л хамгийн хол зайнаас хүний нүдэнд тусдаг байна. Харин шар өнгө мэдээж улаан өнгөнөөс арай бага зайд үзэгдэх ч ногоон өнгөтэй харьцуулахад хол зайнаас үзэгддэг гэнэ. 

5. ГАРЦ

Дээрх жишээтэй адил хар-цагаан өнгө нь холоос ч ялгарч харагддаг тул хурдтай ирж буй машинууд гарцыг холоос харснаар эртнээс хурдаа хасаж явган зорчигчийг гарцаар гаргах боломжийг олгох хангалттай хугацаа гардаг байна. Мөн зарим нөхцөлд гарцгүй газраар зам хөндлөн гарч буй явган зорчигчдыг холоос танихад бэрхшээлтэй байдаг тул явган зорчигч гарцаар гарснаар орчноосоо ялгарч харагддаг байна. 

6. СУРГУУЛИЙН АВТОБУС

Өглөө хичээлдээ явж буй хүүхдүүд тэртээ холоос ч сургуулийнхаа автобусыг таних боломжтой, мөн харанхуйд зам дээр зорчиж буй бусад жолооч нарт сургуулийн автобус байна гэж танигдах үүднээс сургуулийн автобус нь тод шар өнгөтэй байдаг байна. 

7. ТАКСИ

Яг л сургуулийн автобусны адилаар "такси шар" өнгө нь таксиг бусад машинаас илт мэдэгдэхүйц ялгаж өгдөг тул зорчигчид такси олоход амар байдаг.  

8. ХӨЛБӨМБӨГИЙН БӨМБӨГ

Хөлбөмбөгийн бөмбөгийг хуванцар материалаар хийдэг бөгөөд цайруулагч бодис ашигладаг. Тэгвэл анх спортын хувцасны Адидас компани хөлбөмбөгийн бөмбөгийг хар цагаан өнгөөр алаглуулах санааг гаргаж байжээ. Яагаад гэж үү?

Эрт дээээээээээр үед cheeky зурагт хар цагаан өнгөөр гардаг байхад хөлбөмбөгийн тэмцээн үзэхэд цав цагаан бөмбөг орчноосоо сайн ялгарч харагддаггүй байсан тул хар өнгөөр алаглуулах шийдвэр гаргасан байна. 

9. 00 ЦААС

Мөн л цайруулагч бодис ашигладаг учраас ариун цэврийн цаас цагаан өнгөтэй байдаг. Хэрэв үйлдвэрлэлийн явцад цайруулагч бодис нэмэхгүй бол 00 цаас бордуу өнгөтэй болдог байна. Обухов гэж ойлгож болно доо. laugh

10. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

Олон нийтийн сүлжээний логонууд хэдийгээр янз янзын өнгөтэй байдаг ч ихэнх нь цэнхэр өнгийг агуулсан байдаг. Цэнхэр өнгө нь оюун ухаан болон аюулгүй байдлыг илэрхийлдэг учир ихэнх олон нийтийн сүлжээний компаниуд хэрэглэгчдэдээ аюулгүй, найдвартай сэтгэгдэл төрүүлэх үүднээс цэнхэр өнгийг логондоо тусгаж өгдөг байна. 

Эх сурвалж: www.brightside.me

#Facts #Өдөр тутам