Ц. Мөнхтулга: "Залуухан байлаа гээд ухаан муутай гэсэн үг биш"


Бидний сайн мэдэх “Балиар өөдрөг” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ц. Мөнхтулга “18 наснаас өмнө сурах 18 зүйл” арга хэмжээнд оролцсон өсвөр насны хүүхэд залууст өөрийн "19 нас хүрэхээсээ өмнө сурсан 19 зүйл" бичвэрийнхээ хэсгээс хүргэсэн билээ. Ингээд түүний өөрийн туршлага дээр үндэслэн залуустаа өгч буй 19 зөвлөгөөг хүлээн авцгаая. 

1. Энгийн өдөр гэж байдаггүй.

Баяр ёслолын өдрүүдийг л онцгой өдөр гэж бодож байна уу? Үлдсэн өдрүүд онцгой өдөр биш гэж үү? Үгүй дээ. Энгийн өдөр гэж байхгүй. Өдөр бүр л өөрсдийгөө өөрчлөх, өөрсдийгөө хөгжүүлэх, магадгүй дэлхийг ч өөрчлөх боломжтой. Тиймээс өдөр бүрийг онцгой өдөр мэтээр хүлээн аваарай. 

2. Өдөр бүрийг зорьж буй зүйлийнхээ нэгээхэн хэсэг болгож чадвал өнгөрсөн тань сайхан ирээдүйг бүтээхэд тусална.

3. Тодорхой цаг хугацаанд, тодорхой эрч хүч зарцуулж байгаа цагт ямар нэгэн үр дүн гарч л таарна.

Их бага гэлтгүй хийж байгаа үйлдэл бүхэн чинь утга учиртай. Хийсэн бүх үйлийн чинь үр дүн заавал гардаг юм шүү. 

4. Хүмүүс нас бол зүгээр л тоо гэж ярьдаг. Нас бол зүгээр л үг шүү дээ.

Нас бол цаг хугацаа шиг харьцангуй ойлголт. Нэг талд түрүүлж байхад нөгөө талд хоцорч байдаг. Бид залуухан ч энэ нь ухаан муутай гэсэн үг биш. Ахимаг насны хүн байлаа ч залуу хүнээс илүү ухаантай гэсэн үг биш. Нас бол зүгээр л үг. 

5. Өөрийнхөө амьдралын нэгээхэн түүхийг буулгах боломжийг олгодог учир дүрс бичлэг болон зураг авах дуртай. 

6. Амралт маш чухал. Гэвч амралт чухал гээд их амарна гэсэн үг биш. Харин өөртөө таарсан амралтыг олох нь чухал. 

7. Ганцаараа байх дуртай.

8. Ганцаараа байснаар өөрийгөө сонсож, өөрийгөө ойлгож сурна. Цагаа тулахад чамаас өөр хэн ч чамд туслахгүй гэдгийг ойлгох болно.

9. Бодлын өвчин гэж хэцүү зүйл бий. Үүнээс салахад бясалгал тусална.

10. Өнгөрсөнд биш, ирээдүйд ч биш, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх учиртай. 

11. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Муу зүйл, муу үг, муу гэсэн бүхнийг өөрөөсөө авч хаях хэрэгтэй. Зөв бай.

12. Хэн нэгний сайн найз, гэр бүлийнхнийхээ сайн хүү нь байх.

13. Дуу хөгжим сэтгэлийг хөглөгч. Аль ч үеийн сэтгэлийн байдлыг яаж ч өөрчилж болно.

14. Тайван байдал бүхний эхлэл.

15. Эх оронч сэтгэлтэй байх. Эх орон хамгаас үнэтэй.

16. Юм бүхнийг учир шалтгаанаар ойлгох нь чухал. Шинжлэх ухаан, шинжлэх ухаанч сэтгэлгээ үүнд тусална.

17. Ном унших. Аливаа хүнд таарах, тохирох ном гэж бий. Хүн биедээ зохисон зохиогүй олсон хоолоо идээд байвал хор болдогтой адил өөрт таарах номыг олж унш.

18. Хуримтлалаа эртнээс, багаас нь үүсгэх. 

19. Чамаас өөр хэн ч чиний амьдралын түүхийг бичихгүй шүү дээ. 

Түүний блогийг унших бол ЭНД дарна уу. 

#Inspiration #Youths