Жинхэнэ хайртайгаа учирсныг илтгэх 10 шинж


Юука | YOLO.MN
2019-11-05

Насан туршийн хайраа олно гэдэг амар зүйл биш. Бидний амьдралд олон хүмүүс тааралдах ч учирсан бүхэн насан туршийн хань болж чадахгүй билээ. Хэрэв та үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх нэгнээ олсон бол зүгээр л аз жаргалаа мэдрэх хэрэгтэй. Харин зөв хүнтэйгээ учирсан эсэхээ хэрхэн мэдэх вэ гэж үү? Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон энэхүү асуултад тань хариулт өгөх "10 шинж"-ийг бэлтгэн хүргэж байна. Дараах шинжүүд та хоёрт бүрдсэн бол үнэхээр л заяаны хосууд мөн бололтой. 

БИЕ БИЕНИЙХЭЭ БОДЛЫГ УНШИХ

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хосууд урт удаан хугацааг хамт өнгөрүүлсний дараа бие биенийхээ бодол, мэдрэмж, хариу үйлдлийг мэдэрч чаддаг болсон байдаг. Энэ нь хамтрагчаа зүгээр л “мэддэг” байхаас ч илүү чухал ойлголт юм. Өөрөөр хэлбэл чимээгүй орчинд ч та хоёр нэгнийхээ юу бодож, юу мэдэрч байгааг ойлгож чадна гэсэн үг.

ИРЭЭДҮЙН ТУХАЙ БОДЛОО ХУВААЛЦАХ

Нэгэнт л насан туршийн хайртайгаа учирсан бол та аль хэдийн ирээдүйнхээ тухай бодоод эхэлсэн байх. Таны үлдсэн амьдрал тэр хүнтэй л хамт өнгөрнө шүү дээ. Та хоёрын мөрөөдөл, зорилго заавал ижил байх албагүй ч аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулж чадах сэтгэлийн хаттай байх ёстой. Мөн хамт байхдаа ч бие биедээ эрх чөлөөг мэдрүүлж чаддаг байх нь чухал шүү.

ҮНЭ ЦЭНТЭЙ ХАРИЛЦАА ГЭЖ БОДОХ

Хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг их чухал нандин зүйл байдаг. Тиймээс аливаа зүйлд буулт хийж сураарай. Японы "Кобэ" их сургуулийн эрдэмтэд ямар ч золиос гаргаагүй харилцаа удаан үргэлжилдэггүй гэдгийг баталсан байдаг. Тиймээс зарим нөхцөлд харилцаагаа аварч үлдэхийн тулд буулт хийх нь чухал.

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ

Хайрын тухай бодохоор зүрх догдолж, бүх үйл явц зүрхэнд л өрнөөд байгаа юм шиг мэдрэгддэг. Үнэн хэрэгтээ энэ бүх бодол, мэдрэмж зэрэг нь бидний тархинд болдог. "Стони Брүүк" их сургуулийн эрдэмтэд хайр дурлал тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Тэдний судалгаагаар хосууд хайртай хүнийхээ тухай бодох үед  тархинд нь аз жаргалын допамин хэмээх бодис ялгардаг байна.  

БИЕ БИЕНЭЭ ДЭМЖИХ

Ажил ихтэй, завгүй өдрийн дараа хайрттайгаа цагийг өнгөрөөгөөрэй. Таныг дэмжиж урам зориг өгч буй үгс нь тэр өдрийн бүх стрессийг тань мартуулах болно. Түүнийхээ завгүй, стресстэй гутарсан байх үед нь ч мөн урмыг үг хэлж дэмжээрэй. 

ИЛҮҮ ДУТУУ "ХАЧИРГҮЙГЭЭР" НЭГНИЙГЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ

Насан туршийн ханиа сонгоно гэдэг хүний амьдралын хамгийн чухал давааны нэг. Нэгэнт л жинхэнэ хайртайгаа учирсан бол өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Та хоёрын амьдрал урьд нь ч ийм байсан, цаашид ч ийм байна гэж бодоод өөрсдөдөө элдэв “хачир” нэмэх хэрэггүй. Энгийн амьдрал чинь л аз жаргалын эх үүсвэр болно шүү дээ. 

ХАЙРТЫГАА ОЙР ДОТНЫХОНТОЙГОО ТАНИЛЦУУЛАХ

Нэгэнт л хоёр биенийгээ хүлээн зөвшөөрсөн бол бусад ойр дотнын хүмүүстээ хайртыгаа танилцуулахыг хүсэх нь гарцаагүй. Гэр бүлийн гишүүд, дотны найзуудтайгаа хайртай хүнээ танилцуулах нь эргэн тойрныг тань улам халуун дулаан уур амьсгалтай болгохоос гадна эдгээр хүмүүс дэргэд чинь байгаа цагт таныг сайн сайхан зүйл хүрээлж байх болно. 

ТҮҮНИЙ БҮХ ЗҮЙЛ НЬ СЭТГЭЛ ТАТАМ САНАГДАХ

Түүнийг тэврэхэд, гараас нь атгахад, нүдрүү нь ширтэхэд бүх зүйл нь сэтгэл татам санагдаж, зүрх чинь хүчтэй цохилох нь аргагүй. Гэхдээ ганцхан инээмсэглэл, ганцхан үг, магадгүй чимээгүй байгаа байдал нь хүртэл сэтгэлийг тань татаж байвал та гарцаагүй зөв хүнтэйгээ учиржээ.

ТҮҮНГҮЙГЭЭР БҮХ ЗҮЙЛ ӨӨР САНАГДАХ

Та түүнгүйгээр ганцаардаж, хоосорсон мэт санагдаж байвал энэ нь та түүнд хайртайн илрэл яах аргагүй мөн. Гэвч таны дотоод сэтгэлд хайртай хүн чинь хэдий их орон зайг эзэллээ ч нөгөө хүнээсээ хэт хамааралтай болохгүйгээр бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэж, өөртөө өөрийн гэсэн орон зайг нь үлдээх хэрэгтэй шүү. 

БИ ГЭДЭГ ОЙЛГОЛТ "БИД" БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨХ

Би...Бид. Энэ бол энгийн л нэгэн үг хэдий ч таны амьдралд маш том өөрчлөлт авч ирнэ. Өнгөрсөн энэ олон жилүүдэд "Би" гэсэн хандлагатай явсан бол одооноос эхлээд амьдралынхаа эцсийн мөч хүртэл "Бид" гэсэн хандлагатай явах нь. 

Эх сурвалж: Brightside.com

#хайр #залуус 3