Кпопын эргэн тойронд: "EXO" хамтлаг шинэ цомог гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-03

Сүүлийн үед кпоп ертөнц багагүй хөл хөдөлгөөнтэй байгаа билээ. Тухайлбал, "Big Bang" хамтлагийн ахлагч Жиди /G-Dragon/ цэргээс халагдаж, "Wonder Girls" хамтлагийн гишүүн Юбин/Yubin/ шинэ дуу гаргаад байна.

"EXO" ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Шүтэн бишрэгчдээ удаан хугацааны туршид хүлээлгээд байсан "EXO" хамтлаг шинэ уран бүтээл гаргана гэдгээ зарлаж кпоп сонсогчдын баяр дээр баяр нэмлээ.  Тэдний  6 дахь бүрэн хэмжээний цомог нь арваннэгдүгээр сарын сүүлээр цацагдах бөгөөд одоогоор яг нарийн хугацаа нь тодорхойгүй байна. Хамтлагийн гишүүд болох Ди.У (D.O), Шиүмин (Xiumin) нар цэргийн алба хааж байгаа тул энэ удаагийн цомогт оролцох боломжгүй байна. 

BTS ХАМТЛАГ "MAMA - 2019" ХӨГЖМИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД ОРОЛЦОНО

2019 оны "MAMA" буюу Mnet Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд "BTS" хамтлаг оролцохоор болжээ. Тэд арванхоёрдугаар сарын 04-нд Япон улсад зохион байгуулагдах энэхүү ёслолд "Mamamoo", "Monsta X", "Twice", "Seventeen", "IZ*ONE" зэрэг уран бүтээлчдийн хамт оролцох юм. 

МИНЖИ (MINZY) "MUSIC WORKS" ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛНА

"2ne1" хамтлагийн гишүүн асан Минжи 2016 онд "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцалж, сарын дараа "Music Works" энтэртайменттай гэрээ байгуулсан билээ. Харин энэ оны есдүгээр сард тус гэрээгээ цуцлахаар шүүхэд ханджээ. 

"Kukmin Ilbo" сайтаас аравдугаар сарын 28-ны өдөр “Минжи есдүгээр сард "Music Works" энтэртайменттай хийсэн гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж, тус энтэртайментаас 50 сая вон нэхэмжилжээ” хэмээн мэдээлсэн байна.

ТЭЁН (TAEYEON) “FROZEN 2” ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ДУУГ СОЛОНГОС ХУВИЛБАРААР ДУУЛНА

"Disney" компаниас “Frozen - 2” хүүхэлдэйн киноны дууг Тэён дуулна хэмээн мэдэгджээ /Солонгос хувилбараар/. Уг хүүхэлдэйн кино 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: www.allkpop.com

#Кпопын эргэн тойронд #Big bang