10 хуруугаараа шивж сурцгаая!


Миау | YOLO.MN
2019-11-03

Анхны бичгийн машин 150-аад жилийн өмнө буюу 1868 онд зохион бүтээгдсэн байдаг. Энэ бүтээл дэлхий ертөнцийг өөрчлөгдөхөд маш чухал нөлөө үзүүлснээр одоогийн бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Англи цагаан толгойн "A"- "Z" хүртэлх 26 үсгийг нийт 1.36 секундэд шивсэн дэлхийн рекорд ч байдаг. /Гэхдээ энэ миний санаанд нэг л багтахгүй байгаа юм. cheeky/

Today Монголд арай ингэж шивдэг хүн байхгүй байлгүй дээ, тэ? Гэхдээ ер нь нэг иймэрхүү байдлаар шивдэг бол та яг зөв мэдээгээ сонгосон байна. Ингээд дараах зөвлөгөөг хүлээн авна уу. 

1. ҮСЭГНҮҮДЭЭ ХУРУУНУУДАД ХУВААРИЛ

Та мэдээж дээрх хөдөлгөөнт зурган дээрх шиг шивж болно. Бололгүй яах вэ. Гэвч урт текст шивж байгаа, эсвэл хугацаа бага байгаа тохиолдолд та "10 хуруугаар шивж сурах минь яав даа" гэж харамсана шүү. Тиймээс хуруу бүрдээ тухайн хурууны эргэн тойронд байрлах үсгүүдийг хуваарилаарай. Их текстийг шивэхэд хоёрхон хуруугаа "зүтгүүлээд" байвал ядаж л гар хуруу чинь өвдөнө. Хугацаа ч их орно. wink

2. ЗҮҮН ГАРАА "A, S, D, F" ҮСЭГ ДЭЭР БАЙРЛУУЛ

Зүүн гарын чигчий хурууг "A", ядам хурууг "S", дунд хурууг "D", долоовор хурууг "F" үсгэн дээр байрлуулаарай. 

3. БАРУУН ГАРАА "J, K, L, ;" ҮСЭГ ДЭЭР БАЙРЛУУЛ

Харин баруун гарын долоовор хурууг "J", дунд хурууг "K", ядам хурууг "L", Чигчий хурууг ";" тэмдэгт дээр байрлуулаарай. 

6. ЭРХИЙ ХУРУУГААРАА "SPACE" ДАР

Тэгээд эрхий хуруугаа яах юм гэж бодсон уу? Эрхий хуруу тань угаасаа зөвхөн "Space" дээр байрлаж таарна. Тэгэхээр баруун зүүн гарын эрхий хуруугаараа ээлжлээд "Space" дараарай. /Тоглосон юм. Space-ээ аль эрхий хуруугаараа яаж дарах нь таны дур cheeky/ Эрхий хуруу бараг л хэрэглэгдэхгүй юм гэж бодож байна уу? Тэгвэл дэлхий даяар 1 секундэд "Space" товчлуур 6 сая удаа дарагддаг гэсэн баримт байдаг байна.

4. 10 ХУРУУГАА ТЭНЦҮҮ АШИГЛА

10 хуруугаа тэнцүү ашиглаж сурсан тохиолдолд та өөрийн эрхгүй л хурдан шивж байгаагаа анзаарах болно. Харин алгаа хөдөлгөхгүйгээр хуруугаа сунгаж, атийлгах маягаар шивэх хэрэгтэй шүү. 

7. ӨНГӨӨР ЯЛГАСАН ГАР АШИГЛА

10 хуруугаараа шивж сурч байгаа хүмүүс зурган дээрх шиг өнгөөр ялгасан компьютерын гар ашиглавал хурдан сурна. Жишээлбэл цэнхэр өнгөтэй хэсгүүдийг зүүн гарын чигчий хуруугаар, шарыг нь ядам хуруугаар гэх мэт. Ийм компьютерын гартай болчихвол өөрийн эрхгүй л юм шивмээр санагдана. 

11. ХУРУУ ТУС БҮР ДЭЭРЭЭ ҮСЭГ БИЧЭЭРЭЙ

Олон өнгийн компьютерын гар олдохгүй бол хуруун дээрээ үсгүүдээ бичээд шивээрэй. 

5. ХУРУУГАА ГУЛСУУЛ

Хуруугаа үсэгнүүд дээр зөөж тавихын оронд нэг үсэгнээс нөгөө үсэг руу зөөлөн гулсуулах маягаар хөдөлгөөрэй. Энэ нь хурдан байхаас гадна арай бага энерги зарцуулна кк. cheeky

8. ДЭЛГЭЦ РҮҮГЭЭ Л ХАР

Ер нь шивж байх явцад компьютерын гар руу харах ямар ч шаардлагагүй байдаг. Мэдээж эхэн үед харахгүйгээр шивэх нь хэцүү байх тул бага багаар харахаа больж дадах хэрэгтэй. 

9. ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮЙЛДЛҮҮД

Та нэгэнт л тодорхой хугацааг "Keyboard" буюу компьютерын гарыг "танихад" зарцуулсан байгаа учир зурагт үзүүлсэн үйлдлүүдийг цээжлэх хэрэгтэй. Шивж байгаад л хулганаа барьж үйлдлээ хийчхээд буцаад л хуруунуудаа компьютерын гаран дээрээ байрлуулахад богино мэт санагдавч үнэндээ багагүй хугацаа зарцуулагдаж байдаг учраас сураад аваарай. 

10. ДЭЛГЭЦЭЭС 45-70 СМ ЗАЙ АВААРАЙ

"Practice makes perfect" гэдэг шүү дээ, залуусаа. Чадахгүй ч гэсэн оролдоод л байвал нэг л өдөр "тачигнатал" шивдэг болчихно доо. Та бүхэн их сургуульд орох, цаашлаад ажилд ороход хурдан шивэх чадвар хэчнээн чухал вэ гэдгийг мэдрэх болно. Сүүлд нь хурдан сурах гэж зовж байснаас эртхэн бага багаар оролдоод сурчихсан нь дээр шүү дээ. Мөн Монгол үсгээр буюу кириллээр шивж сурах ч бас л нэгэн давуу тал болдог. 

Эх сурвалж: www.brightside.mn

#Skill #Шивэх