Аравдугаар сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Сэтгүүлч Д. Удвал | YOLO.MN
2019-11-02

1. LOCE FT. 168 - DISCO DISCO

"Миний муужгай цагаан
Миний муужгай ягаан" - Энэ хоёр мөрийг уншихад таны толгойд ямар нэгэн ая эгшиглэж байна уу? Эгшиглэхгүй байвал "Уучлаарай, та яг аль уулнаас бууж ирсэн хүн бэ?" cheeky 

Дээрх бичлэгийг анх Фэйсбүүкээс үзээд хэн ч энэ дууг Youtube-д нийтлэгдээд гуравхан долоо хоногийн дотор 500,000 гаруй хандалт авна гэж төсөөлөөгүй биз. Ингээд цоо шинэ хэв маягийг залуустаа мэдрүүлж буй хит дууг хүлээн авна уу. 

2. 168 /МОТР/ - BUJIY BUJIY

Шинэхэн уран бүтээлч "168" энэ сард сонсогч биднийгээ уран бүтээлүүдээрээ "бөмбөгдөж" байгаа гэж хэлж болно. За тэгээд:

"Ажилдаан явж
Аяга тавгаан угааж
Нийгмийн даатгал, татвараан төлж
Хариуцлагаан хүлээх хэрэгтэй" шүү, залуусаа! laugh

3. БОЛД - ЗҮРХНИЙ ХААЛГАН ДЭЭР

Бид бол төрсөн цагаасаа хойш "Camerton" хамтлагийг, цаашлаад дуучин Болдыг сонсож өссөн үеийн хүмүүс билээ. Аль ч насныхны дунд хит болсон дуу хийдэг тэрээр дууны клипэн дээрээ "Balenciaga" гэсэн бичигтэй малгай, хүрэм, уранхай өмд, цагаан кет өмссөн нь түүнийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг нэгэн гэдгийг баталж байна. 

4. PACRAP - GIVE ME JUSTICE

"Ирвэс хамгаалагч залуу амилах юм бол би дуугаа больё
С. Зориг амьд сэрүүн гараад ирвэл би үгээ хэлэхээ больё" - Өнөөдрийн нийгэмд бидний "холуур тойрдог" сэдвүүдийг хөндсөн түүний энэхүү уран бүтээл нь UB Radio 102.5-н шилдэг Монгол дууны жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байна. 

5. URANUS - LOVE ME HATE ME

Энэхүү жагсаалтад багтсан цор ганц эмэгтэй уран бүтээлч URANUS-н Солонгос хэл дээр дуулсан "Love Me Hate Me" дууг хүлээн авна уу. Та түүний Yolo.mn сайтад өгсөн ярилцлагыг хүлээн авах бол ЭНД дараарай. 

6. НААГИЙ FT. БАЯРЦЭЦЭГ - JEALOUSY

Та сүүлийн үед дандаа цоглог, доргио хэмнэлтэй дуу сонссон бол дараах дууг сонсоод үзээрэй. 

Түүний "Саран" дуу нь Youtube-д 2 сая хандалттай болсныг мэдсэн үү? 

7. TOMM FT. SANJAA /PnR/ - CAN'T

Тэдний өмнөх уран бүтээл "Buono e Cattivo" нь залуусыг нэг хэсэг шуугиулаад амжсан. Дуугаа сонсохдоо клипийг нь заавал үзээрэй. Танд шинэлэг мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

8. DON DIOR- DEVIL INSIDE

Үнэхээр "catchy" дуу байна даа. Мартсанаас түүний "Devil Inside" цомгийн нээлт арваннэгдүгээр сарын 2-нд болно шүү. Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

9. THUNDER - ДАНДАА ДААРДАГ ОХИН

10. 290 FT. 168 - УЛААНБААТАР ГУНИГТАЙ

Аравдугаар сард уран бүтээлч "168" маш олон уран бүтээлээ цацаж, сонсогчдынхоо сонорыг мялаасан тул энэхүү жагсаалтад түүний "гуравхан" уран бүтээлийг оруулахад гэмгүй байх, тэ? "Эмо"-рсон үедээ, эсвэл угаасаа эмо байдаг залуус сонсоход тохиромжтой дуу юм. cheeky Клипнийхээ зураг авалтыг анд нөхөд, найз охин/залуустайгаа цагийг өнгөрөөхөд тохиромжтой "Roller Skates Ulaanbaatar"-т хийжээ. Та "Roller Skates Ulaanbaatar"-н талаарх илүү их мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дараарай. 

#New #Song