Сурагчдын амралтаар юу хийх вэ?


Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 1-р улирлын амралт эхэллээ. Сурагчид маань энэ 7 хоногийн хугацаанд юу хийх вэ хэмээн бодол болон сууна уу? Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон амралтын үеэр та бүхний хамрагдаж болох үйл ажиллагаа, сургалт, дамжаа, үзвэр, үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн хүргэж байна. Хамт явах найздаа энэхүү мэдээг хуваалцаарай. enlightened

ҮЙЛ АЖИЛЛАГАА 

INTERFILM #9 ЛОЛИТА - МИНИЙ ХАМГИЙН ХҮНД ЗОХИОЛ (1989) 
Хэзээ: 10-р сарын 31-ний 18:30 цагт
Хаана: Интерномын төв салбар
Тасалбар: Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй: InterFilm үзвэрээр 1989 онд зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч, орчуулагч Владимир Набоковын хамгийн их алдаршсан бүтээл болох Лолита роман хэрхэн бүтсэн талаарх баримтат киног монгол хэл дээр хүргэх болно.
Та ЭНД дарж Фэйсбүүк эвент рүү холбогдоно уу. 

JOKER HALLOWEEN PARK 2019 
Хэзээ:
10 сарын 26-31-ний өдрүүдэд
Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Тасалбар: 5000₮ (Ажиллаж байгаа бүх тоглоом дээр хязгааргүй тоглох + Даалгавар биелүүлээд бэлэг авах + Тоглолт үзэх)
Дэлгэрэнгүй: Галзуу "JOKER" паркт ирлээ. Аймшигт орчин, бодит мэдрэмж таныг угтах ба өртөөчилсөн даалгавруудыг биелүүлснээр Halloween-н тусгай бэлгийг авах боломжтой. Хөтөлбөрт галтай үзүүлбэр, шилдэг дүр шалгаруулалт, тоглолт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан.
Та ЭНД дарж Фэйсбүүк эвент рүү холбогдоно уу. 

“ГЭРЭЛТ ГЭР” НЭЭЛТ 
Хэзээ:
11-р сарын 1-нд 19:00 цагт
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Тасалбар: Үнэ төлбөргүй 
Дэлгэрэнгүй: “Гэрэлт гэр” нь гэрлээр хүрээлэгдсэн томоохон байгууламж юм. Та гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хүрэлцэн ирж гайхалтай орчинд хамт алхангаа зураг даруулах боломжтой. 
Та ЭНД дарж Фэйсбүүк пэйж рүү холбогдоно уу. 

HALLOWEEN OPEN MIC (SAUDIO) 
Хэзээ:
10-р сарын 31-нд 18:00 цагт
Хаана: Ubean coffee shop
Тасалбар: 10,000₮
Дэлгэрэнгүй: Тэр орой Монголд болсон хоёр аймшигт явдлыг /Интернетээр цацагдаагүй өгүүллэг/ярих болно. Өгүүллэг уншдаг, бичдэг, өөрт тохиолдсон зүйлээ хүмүүст ярихыг хүсдэг аймшгийн болсон явдал сонсохыг хүссэн хүн бүрд нээлттэй. Мөн "Open mic"-д хамгийн чадварлаг ярьсан 1 хүнийг шалгаруулаад бэлэг гардуулах болно.
Та ЭНД дарж Фэйсбүүк эвент рүү холбогдоно уу. 

СУРГАЛТ

ТА PHOTOSHOP-ЫГ ТӨГС ЭЗЭМШМЭЭР БАЙНА УУ? 
Хэзээ:
10-р сарын 30-нд
Төлбөр: 29'000₮
Дэлгэрэнгүй: Melearn.mn буюу Монголын цахим сургалтын нэгдсэн сайт нь энэ удаа Photoshop-ын цогц бүрэн хичээлийг "Dreampsd Photoshop" сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо.  Цахим сургалтын давуу тал нь цаг хугацаа харгалзахгүйгээр интернеттэй байхад хаанаас ч үзэх боломжтой, нэг хичээлээ хэдэн ч удаа давтан үзэх эрхтэй бөгөөд хамгийн чанартай хичээлийг хамгийн хямд үнээр авах боломжтой билээ.  
Та ЭНД дарж Фэйсбүүк эвент рүү холбогдоно уу. 

CODE & PIZZA 
Хэзээ:
10-р сарын 28-31-ний өдрүүдэд
Хаана: Hub Innovation Center
Цаг: өдөр бүр 9:00 - 13:00
Насны ангилал: 14-18
Төлбөр: 500,000₮
Дэлгэрэнгүй: Сурагчдын 1-р улирлын амралтад зориулсан 5 өдрийн эрчимжүүлсэн сургалтаар компьютерын шинжлэх ухааны гол салбаруудыг цогц байдлаар нь танилцуулж технологийн ойлголттой болгоно.
Та ЭНД дарж Фэйсбүүк эвент рүү холбогдоно уу. 

КИНО

THE ADDAMS FAMILY
Төрөл:
Анимейшн
Насны ангилал: Бүх насныхан
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Чарльз Аддам (Charles Addams)- ын цуврал хүүхэлдэйн киноны нэг. 

SALMA’S BIG WISH 
Төрөл:
Анимейшн
Насны ангилал: Бүх насныхан
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: Мексикын Санта Клара гэх хотод эцэг эхтэйгээ уулзаж чадалгүй, өнчирч үлдсэн 16 настай Салма охин амьдардаг байв. Охин эцэг эхдээ хаягдсан гэдгээс өөр юу ч мэдэхгүй. Эцэг эхээ хайж олоход бүх амьдралаа зориулсан боловч түүнийг аз дайрсангүй. Ийн явах үедээ Салма Санта Клара хот болон хотын иргэдийн талаар ер бусын түүхийг өгүүлсэн онцгой номыг олдог. Гайхалтай номын тусламжтайгаар удаан хагацсан эцэг эхээ олж уулзахаар Салма охин дотны найзууд Жорже олон Педро нартай хамт адал явдалд аянд гарна. Түүний энэ хүсэл биелэх болов уу?

MALEFICENT: MISTRESS OF EVIL
Төрөл:
Адал явдалт
Насны ангилал: Бүх насныхан
Хаана:  Кино театруудад
Дэлгэрэнгүй: Малефисент болон гүнж Аврора нар хамтдаа ид шидийн орноо хамгаалахаар сонирхолтой адал явдлын эрэлд гарна.

JOKER
Төрөл: Гэмт хэрэг
Насны ангилал: +16
Хаана:  Кино театруудад
Дэлгэрэнгүй: Жокерын талаар өгүүлэх анхны бүрэн хэмжээний кино. 

ОГТЛОЛЦОЛ
Төрөл: Адал явдалт
Насны ангилал: +13
Хаана:  Кино театруудад
Дэлгэрэнгүй: Түүдэг галын дэргэд өрнөх халуун яриа өнгө өнгийн өнцөг, сонирхолтой болсон явдлуудаас бүрдэнэ. 1936 оны болон орчин цагаар аялуулсан нууцлаг үйл явдлуудыг харуулна.

TERMINATOR: DARK FATE
Төрөл:
Адал явдалт
Насны ангилал: +13
Хаана: Кино театруудад
Дэлгэрэнгүй: 11 сарын 1-ний өдөр нээлтээ хийх тус кино нь Сара Коннор холоос буцаж ирж, T-1000-тай тулалдах агентуудын багтай хамтарч бэлтгэл хийх талаар гарах аж. 

#Амралт #Event