ЗАХИДАЛ: Уг нь шийтгэлээр л САЛЪЯ гэж хэлсэн


ССҮТөв | YOLO.MN
2019-10-23

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хоёулаа үерхье гэсэн чинь "Хэрэггүй байх" гэсэн. 

Сайн уу? Би 7-р ангидаа шинэ сургууль руу шилжиж очсон юм. Анх хараад л нэг хөөрхөн хөвгүүнд татагдчихсан. Би тэр хөвгүүндээ одоо хүртэл сайн. Бид хоёр сайн найзууд. Цуг сууж байнга л ноцолдож инээлдэж байдаг юм. 8-р анги руу шилжих зуны амралтаар тэр маань "Надад сайн, үерхээч" гэж гуйсан. Тэр үед үнэхээр их догдолж, зүрх амаар гарах гээд орилмоор байсан.

Тэгээд хэдэн хоногийн дараа би шийтгэлээр "Хоёулаа салъя" гэсэн чинь зөвшөөрөөд...

Тэрнээс хойш "эмо"-роод одоо хүртэл яг яахаа ч мэдэхгүй байна. Дээр "Би чамд сайн. Хоёулаа үерхье" гэж хэлсэн чинь "Хэрэггүй байх" гэсэн. Одоо би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чиний хэлсэнд гомдсон байж болно.

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Магадгүй түүний зан нь эмзэг, мэдрэмтгий байж болно. Чиний хэлсэнд гомдсон ч байж болно. Эсвэл үнэхээр салахыг хүссэн ч байж болно.

Үүний хариултыг зөвхөн тэр хөвгүүн л мэдэх учраас түүнтэй уулзаад ярилцаарай.

Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Золжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Захидал #Letter