Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 эмэгтэй тамирчин


“Forbes” сэтгүүл 2019 оны хамгийн өндөр цалинтай эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргалаа. Энэхүү жагсаалтаас харахад газрын теннисний эмэгтэй тамирчид хамгийн өндөр хэмжээгээр цалинждаг байна. Тамирчдын цалинд шагналын мөнгө болон зар сурталчилгаанаас олсон орлого багтсан байна. Тамирчид Adidas, Nike, Rolex зэрэг томоохон брендийн нүүр царай болохоос гадна олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог билээ. Ингээд дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 эмэгтэй тамирчдын мэдээллийг хүлээн авна уу. 

10. GARBIÑE MUGURUZA

Спорт: Теннис
Иргэншил: Испани-Венесуэль
Нас: 25
Нийт орлого: 5.9 сая ам.доллар

9. ELINA SVITOLINA

Спорт: Теннис
Иргэншил: Украйн
Нас: 25
Нийт орлого: 6.1 сая доллар

Одоогийн байдлаар тэрээр "Эмэгтэйчүүдийн Теннисний холбоо" буюу WTA-с гаргадаг "Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчид" жагсаалтын 4-р байранд жагсаж байна. Элинагийн найз залуу Гэел Монфилс /Gael Monfils/ ч мөн мэргэжлийн теннисчин билээ. 

8. KAROLINA PLÍŠKOVÁ

Спорт: Теннис
Иргэншил: Чех
Нас: 27
Нийт орлого: 6.3 сая доллар

7. MARIA SHARAPOVA

Спорт: Теннис
Иргэншил: Орос
Нас: 32
Нийт орлого: 7 сая доллар

Энэхүү жагсаалтад Мариа Шарапова гэсэн нэр нэг л дотно санагдаж байгаа биз. Бидний бага байхаасаа л зурагтын спортын хөтөлбөрөөр нэрийг нь "залхтлаа" сонсож өссөн тамирчин энэхүү жагсаалтын 7-р байранд орсон байна. 

6. CAROLINE WOZNIACKI

Спорт: Теннис
Иргэншил: Дани
Нас: 29
Нийт орлого: 7.5 сая доллар

5. SLOANE STEPHENS

Спорт: Теннис
Иргэншил: Америк 
Нас: 26
Нийт орлого: 9.6 сая доллар

4. SIMONA HALEP

Спорт: Теннис
Иргэншил: Румын
Нас: 27
Нийт орлого: 10.2 сая доллар

Симона 1.68 метрийн өндөртэй буюу энэхүү жагсаалтад багтсан тамирчид дундаа хамгийн намхан нь хэдий ч одоогоор "Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчид" жагсаалтын 5-р байранд жагсаж байна.

3. ANGELIQUE KERBER

Спорт: Теннис
Иргэншил: Герман
Нас: 31
Нийт орлого: 11.8  сая доллар

Тэрээр 2016 оны есдүгээр сарын "Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчид" жагсаалтад 1-р байранд орж байсан гайхалтай нэгэн билээ. 

2. NAOMI OSAKA

Спорт: Теннис
Иргэншил: Япон- Америк
Нас: 21
Нийт орлого: 24.3  сая доллар

Наоми Осака 2018 оны есдүгээр сард АНУ-ын нээлттэй тэмцээнд энэхүү жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн тамирчинг ялж дуулиан дэгдээж байсныг санаж байна уу? Өдгөө дөнгөж 21 настай хэдий ч "Дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй тамирчид" жагсаалтын 2-р байранд, "Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчид" жагсаалтын 3-р байранд жагсаж буй нь гайхалтай биш гэж үү? 

1. SERENA WILLIAMS

Спорт: Теннис
Иргэншил: Америк
Нас: 37
Нийт орлого: 29.2 сая доллар

Ингээд энэхүү жагсаалтыг Америкийн алдарт тамирчин Serena Williams (Серена Уильямс) тэргүүллээ. Өдгөө 37 настай ч спортод амжилттай яваа эмэгтэйчүүдийн жагсаалтаас хасагдалгүй, бүр толгойлж байгаа нь гайхалтай биш гэж үү? 

Эх сурвалж: www.careeraddict.com

#Sport #Тамирчид