League of Legends : 10 НАС ХҮРЛЭЭ!


С.Ариунзул | YOLO.MN
2019-10-19

Дэлхий даяар олон сая видео тоглоом сонирхогч залууст танигдсан цахим спортын төрөл болох LOL буюу "League of Legends" нь анх 2009 оны аравдугаар сарын 27-нд албан ёсоор цацагдаж байсан бөгөөд өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү тоглоомыг хөгжүүлэгч "Riot Games" компани 10 жилийн ойн тухай Live Stream хийж, League-төст тоглоомууд болон ойн баярын хүрээнд тоглогчдодоо ямар бэлэг барих талаараа танилцууллаа. 

enlightened10 ЖИЛИЙН ОЙН БЭЛЭГenlightened

Тоглоомын зүгээс тоглогчдод аравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 10 хоногийн турш өдөр бүр бяцхан бэлэг барих болно. Энэхүү 10 өдрийн турш чамайг ямар бэлгүүд хүлээж байгааг доорх зургаас хараарай.

enlightenedURFenlightened

Бүтэн 4 жилийн дараа тэд тоглогчдын хамгийн дуртай горим болох URF-г аравдугаар сарын 28-ны өдөр гаргахаар товлосон байна. Энэ удаагийн URF-н онцлог нь тоглогч бүр баатраас сонгох боломжтой болжээ. Өмнөх ARURF нь зөвхөн оногдсон баатруудаар тоглодог байсан билээ. 

enlightenedLEAGUE OF LEGENDS - ГАР УТАС БОЛОН КОНСОЛИЙН ХУВИЛБАРenlightened

"League of Legends" тоглоомын гар утасны хувилбарын гарах тухай үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарсан. Тэгвэл саяхан "Riot Games" компаниас “Wild Rift” хэмээх гар утас, консольд зориулсан хувилбарыг албан ёсоор танилцууллаа.

Тоглолтын бичлэгээс харахад гар утас болон консольд зориулсан хувилбарын баатрууд болон тоглох талбар нь компьютерын хувилбарынхаас онц ялгаагүй байна. Тиймээс тоглогч та төхөөрөмж харгалзахгүйгээр "League of Legends" тоглоомыг төвөггүйхэн тоглох боломжтой болох нь. 

enlightenedШИНЭ БААТАРenlightened

Люсьен (Lucian)-ий эхнэр болох Сенна (Senna) нь анхны Marksman Support баатар болохоор зарлагдлаа. Түүхээс дурдвал:
"Сүүдрийн арлыг мөнх сахих сүнс Треш (Thresh) Люсьен-ий эхнэр Сенна-гийн сүнсийг хулгайлж өөрийн харанхуй дэнлүүнд нуусан байдаг. Люсьен эхнэрийнхээ сүнсийг аврахаар Треш-тэй зогсолтгүй тулалдсаар Сенна-гийн сүнсийг аварч чадсан." 
Ийнхүү Сенна "League of Legends" тоглоомын 146 дахь баатар болж байгаа байна.

enlightenedШИНЭ СКИНҮҮДenlightened

Энэ оны сүүлээр тэд “Dawnbringer Karma” болон “Qiyana Prestige Edition” скинүүдийг гаргахаа мэдэгдсэн байна.

enlightenedTFT БУЮУ TEAMFIGHT TACTICSenlightened

TFT Mobile! TFT-г төхөөрөмж харгалзахгүй тоглож ч болно. Энэ нь чи утсаараа компьютероор тоглож байгаа найзуудтайгаа шууд хамт тоглох боломжтой гэсэн үг. Гар утасны TFT нь 2020 оны эхэнд албан ёсоор цацагдана. Зугаатай биш гэж үү? laugh

enlightenedШИНЭ ТОГЛООМ: "LEGENDS OF RUNETERRA"enlightened

"Legends of Runeterra" нь "Summoner’s Rift"-н "Bottom Lane"-г дүрсэлсэн, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх стратегийн тоглоом юм. Хэрвээ туршилтын тоглогч болохын хүсвэл аравдугаар сарын 20-с өмнө ЭНД дарж бүртгүүлээрэй. 

enlightenedARCANE: ЦУВРАЛ АНИМЕЙШНenlightened

Riot Games “Arcane” нэртэй "League of Legends"-н 2 баатрын тухай бүтэн цуврал анимейшн хийж буйгаа зарлалаа. -Бүх домогт эхлэл бий...

enlightenedPROJECT Aenlightened

"Riot Games" “Project A” гэгдэж буй "First-Person Shooter" тоглоомыг хөгжүүлж байна. Уг тоглоомын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл 2020 онд цацагдана. 

10 ЖИЛИЙН ОЙН ТУХАЙ ХУРААНГУЙ БИЧЛЭГ:

Эх сурвалж: na.leagueoflegends.com

#LOL #Gaming #10th anniversary