5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Мэдээллийн технологийн голлох мэргэшлүүд ба карьер төлөвлөлт


Миау | YOLO.MN
2019-10-18

Yolo.mn сайтын хамт олон уншигч залуустаа Компьютерын ухааны бакалавр, магистрын зэрэгтэй, Монгол улсын зөвлөх инженер Зундуй овогтой Гантогоогийн бэлтгэсэн "МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГОЛЛОХ МЭРГЭШЛҮҮД БА КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ" сэдвээр мэдээлэл хүргэх гэж байна. Тэрээр яг одоогийн байдлаар Австрали улсын Засгийн Газрын тэтгэлгээр Сиднейн Их Сургуульд /University of Sydney/ Мэдээллийн технологийн менежментийн /IT Management/ чиглэлээр  мастерын хөтөлбөрт суралцаж байгаа салбартаа тэргүүлэгч, чадварлаг нэгэн билээ. 

Зундуй овогтой Гантогоо

Компьютерын ухааны бакалавр, магистр

"Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах асуудалтай тулгардаг. Үүнд: 

- Дотроо олон янзын мэргэжил байна, аль чиглэлээр нь сурвал илүү ирээдүйтэй вэ? 

- Яг юу сурах вэ? 

- Төгсөөд яг ямар ажил хийх вэ? гэх мэт. 

Энэ асуудал нь Монголд дунд сургууль болон их дээд сургуулиудын уялдаа холбоог дэмжсэн үйл ажиллагаа бага байдагтай холбоотой байх. Австралид гэхэд дунд сургуулийн сурагчдыг их сургуулийн кампусаар аялуулах, мэргэжил таниулах өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Бараг өдөр бүр шахуу дунд сургуулийн хүүхдүүд танилцах дадлага хийгээд явж байгаа харагддаг. Энэ үйл ажиллагаа тэднийг ирээдүйд сурах сургуулиа сонгох, мэргэжлээ сонгох, карьер төлөвлөлтөө зөв хийхэд чиг баримжаатай болгодог болов уу. 

Дээрх асуудал тулгарч буй эцэг эхчүүд болон мэргэжлээ сонгох гэж буй залууст мэдлэг өгөх зорилгоор энэ чиглэлийн мэргэжил дотроо ямар мэргэшлүүдтэй байдаг, ирээдүйд ямар ажил хийдэг талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл хүргэе. 

Уг мэдээллийг бэлтгэхдээ MIT, University of Sydney, University of Technology Sydney, UNSW зэрэг томоохон их сургуулийн Мэдээллийн технологи, Компьютерын ухааны бакалавр болон мастерын хөтөлбөрүүдийг харьцуулж харсны үндсэн дээр гаргасан болно. 

Ерөнхийдөө эдгээр сургуулиуд Bachelor of IT, Master of IT, Bachelor or Computer Science, Master of Computer Science гэсэн мэргэжлээр төгсгөж байгаа боловч дотроо 10 орчим мэргэшил сонгож байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн зэрэг болон нэр нь адилхан боловч өөр өөр мэргэшлээр нарийсаж, олон ур чадваруудыг эзэмшиж төгсөх боломжтой гэсэн үг юм. Мэргэшил бүр нь өөр өөрийн гэсэн карьерын боломжтой билээ. Дараах зургуудаас дэлгэрүүлж харна уу."

#Мэргэжил #Career