1️4 орноос ирэх 3️7 их сургууль, коллежтой танилцах боломж


Цэцээ | YOLO.MN
2019-10-18

"ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД - 2019" боловсролын өдөрлөг аравдугаар сарын 25, 26-ний өдрүүдэд болно. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй боловсролын өдөрлөгөөр АНУ, Австрали, Их Британи, БНХАУ, Болгар, Герман, Испани, Латви, Канад, Казакстан,  Сингапур, ОХУ, Швейцарь,  Япон улс зэрэг дэлхийн нийт 14️ улсын 37 их дээд сургууль, коллежийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй нэг дор уулзах боломжийг олгож байна.

Өдөрлөгт эдгээр орнуудын их дээд сургуулийн ✔бакалавр, ✔магистр, ✔докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, санхүүгийн тусламж зэрэг сэдвүүд багтсан аж.  

ХААНА, ХЭЗЭЭ: 10-р сарын 25-26-нд 14.00-18.00 цагт Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль дээр уулзацгаая!

Та бүгдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. 

БҮРТГЭЛ: https://bit.ly/2mjzmXD.  /Өдөрлөгт ирэхдээ бүртгүүлсэн бар кодоо уншуулаад ороорой/ 

Зохион байгуулагч: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

                                    Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

 

#боловсрол