Гантогоо ft. Насаа - Love Ya дуу цацагдлаа


Миау | YOLO.MN
2019-10-16

"Яг түүн шиг - 2" шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогчдийн нэг, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага "Монтант"-ын гишүүн С. Гантогоо, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянтай  хамтран "Love Ya" дуу хийжээ. Уг дуу олны хүртээл боллоо. Энэ нь дуучин Гантогоогийн анхны дуэт дуу юм.

ГАНТОГОО FT. НАСАА - LOVE YA /TEASER/

Тэрээр яг 1 жилийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 11-нд "Хайрын түүх" хэмээх дуугаа цацсанаас хойш уран бүтээл хийгээгүй байсан билээ. 

ГАНТОГОО - ХАЙРЫН ТҮҮХ

Мөн тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар "TEDXDarkhan" үйл ажиллагаанд илтгэл тавиад амжсан байна шүү. "TEDX" үйл ажиллагаа нь Монгол улсад орон нутгийн хэмжээнд анх удаа Дархан хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд салбарт бүрдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, олноо танигдсан 15 эрхэм оролцсоны нэг нь дуучин Гантогоо байлаа

Кинонд дүр бүтээж, "TEDX"-н тайзан дээр илтгэл тавьж, уран бүтээлээ ч хийгээд л... Залуу хүн завгүй байх сайхаан. smiley

#songs