Дэлхийн ТОП 10 сэтгэл судлалын сургуулиуд


Сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, сэтгэцийн зан үйлийг судладаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Та сэтгэл судлалын чиглэлээр мэргэших хүсэлтэй байгаа бол бид танд 2019 оны байдлаар сэтгэл судлалын чиглэлээр тэргүүлэх байр суурь эзэлдэг дэлхийн шилдэг 10 сургуулийн мэдээллийг хүргэх гэж байна. Та эдгээр сургуулиудын алинд нь ч суралцсан хамгийн шилдэг боловсролыг эзэмшинэ гэдэгт итгэлтэй байна. 

10. UNIVERSITY OF CAMBRIDGE

Байршил: Их Британи, Кэмбридж.

Та Их Британид сэтгэл судлалын чиглэлээр суралцах гэж байгаа бол Кембрижийн их сургуулийг сонгоорой. Энэхүү сургуульд та сэтгэл судлал болон зан үйлийн шинжлэх ухаан (PBS), Байгалийн шинжлэх ухаан (NST) зэрэг чиглэлээр суралцах боломжтой. "Borat", "Dictator" киногоороо алдаршсан жүжигчин Sacha Baron Cohen, физикч, математикч Isaac Newton, хунтайж Чарльз зэрэг эрхмүүд энэхүү сургуулийг төгссөн. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

9. COLUMBIA UNIVERSITY 

Байршил: АНУ, Нью Йорк. 

250 жилийн түүхтэй Колумбийн их сургууль нь АНУ-д хамгийн нөлөө бүхий сэтгэл судлалын тэнхимүүдтэй бөгөөд энэ салбарын маш олон чиглэлд мэргэшүүлдэг. Та энэхүү сургуульд суралцсанаараа сэтгэл судлал болон мэдрэлийн тогтолцоо, зан үйлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалах боломжтой. Нөгөө талаас магистр, докторын оюутнууд танин мэдэхүй, ойлголт, хүртэхүй, нийгэм - хувь хүний сэтгэл зүй зэрэг чиглэлээр мэргэших боломжтой. Сургалтын төлбөрийн хувьд нэлээн үнэтэйд тооцогддог хэдий ч танд тэр чинээгээрээ зохих мэдлэгийг олгох болно. Alicia Keys, Lauryn Hill, Joseph Gordon-Levitt зэрэг алдартнууд Колумбийн их сургуульд сурч байсан. Гэхдээ төгсөөгүй л дээ cheeky

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

8. UNIVERSITY OF PENNSYLVANIA

Байршил: АНУ, Филадельфиа.

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын хамгийн ууган их сургуулиудын нэг. Сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг авах гэж буй оюутнуудын дунд их алдартай бөгөөд нийгмийн болон хэвийн бус сэтгэл судлалын чиглэлээр суралцах боломжтой. Мөн ерөнхийлөгч Donald Trump, бизнесмен Elon Musk нар энэхүү сургуульд суралцаж байсан түүхтэй. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

7. UNIVERSITY OF TORONTO

Байршил: Канад, Торонто.

Энэ жилийн байдлаар сэтгэл судлалын чиглэлээр 2500 гаруй оюутнууд Торонтогийн их сургуульд суралцаж байна. Тус сургууль нь нийгмийн болон хөгжлийн сэтгэл судлал, зан үйл ба танин мэдэхүйн мэдрэлийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийхэд түлхүү анхаардаг. Мөн менторшип, судалгаа хийх, гадаадад суралцах зэрэг боломжуудыг оюутнууддаа олгодог билээ. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

6. UNIVERSITY OF MICHIGAN

Байршил: АНУ, Анн Арбор.

Та Мичиганы их сургуульд элссэнээр клиникийн шинжлэх ухаан, био психологи, хувь хүний болон нийгмийн нөхцөл байдал, жендэр ба феминист сэтгэл судлал зэрэг чиглэлээр суралцах боломжтой. Энэхүү их сургуульд Albert C Cain, Patricia Gurin, Kent Berridge, Terry Robinson зэрэг алдартай сэтгэл судлалын профессор, багш нар хичээл заадаг аж. Дуучин Madonna, жүжигчин Lucy Liu зэрэг алдартай төгсөгчидтэй. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

5. NEW YORK UNIVERSITY

Байршил: АНУ, Нью Йорк хот.

Дэлхийн хамгийн шилдэг сэтгэл судлалын сургуулиудын нэгд тооцогддог Нью Йоркийн их сургууль нь сэтгэл судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг санал болгодог. Тус тэнхим нь танин мэдэхүй, ойлголт, мэдрэл судлал зэрэг чиглэлээр судалгаа хийдэг ба оюутнууд Carol Gilligan, Jonathan Haidt, Yaacov Trope, Lawrence T Maloney зэрэг салбартаа танигдсан мэдлэг чадвартай багш нараас суралцах боломжтой. Lady Gaga, Anne Hathaway, Andy Samberg нар Нью Йоркийн их сургуульд явж байсан гэхээр гоё байгаа биз? 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

4. UNIVERSITY COLLEGE LONDON

Байршил: Их Британи, Лондон.
Их Британийн хамгийн эртний сургуулиудын нэг төдийгүй эмэгтэйчүүд болон аль ч шашны оюутнуудыг хүлээн зөвшөөрч элсүүлснээрээ анхдагч билээ. Энэхүү сургуулийн сэтгэл зүй, хэлний шинжлэх ухааны тэнхим нь Британийн сэтгэл судлалын нийгэмлэгт магадлан итгэмжлэгдсэн бакалаврын хөтөлбөртэй, мөн бизнесийн сэтгэл зүй, мэдрэл, шийдвэр судлал, хүн ба компьютерын харилцан үйлчлэл зэрэг 20 гаруй магистрын хөтөлбөртэй. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

3. UNIVERSITY OF CALIFORNIA, LOG ANGELES

Байршил: АНУ, Лос Анжелес.
Калифорнийн их сургууль нь оюутнуудад танин мэдэхүйн шинжлэх ухаан, сэтгэл болон сэтгэц судлалын чиглэлээр бакалаврын зэрэг олгодог. Тэр дундаа клиник сэтгэл судлалын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд судалгааны чиглэлээр дадлага хийх онцгой боломжтой. Мөн Jonathan Kellerman, Elizabeth Loftus, Steve Reise, Keith Nuechterlein зэрэг нэр хүндтэй багш нараар хичээлээ заалгах боломжтой билээ. Mila Kunis, Leonardo DiCarprio, Jack Black зэрэг жүжигчид энэхүү сургуульд суралцаж байсан. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

2. STANFORD UNIVERSITY

Байршил: АНУ, Стэнфорд.
Сэтгэлзүйн шилдэг сургуулиудын зэрэглэлээр хоёрт бичигдэх Стэнфордын их сургууль нь АНУ-ын хамгийн том хотхонтойгоороо (8,180 акр газар) алдартай. Сургалтын хөтөлбөрийн хувьд нийгэм, хөгжлийн судлал, танин мэдэхүйн сэтгэл зүй зэрэг чиглэлээр суралцах боломжийг олгодог. Мөн оюутнууд биологи, хууль зүй, анагаах ухаан, бизнес зэрэг салбар хоорондын хөтөлбөрүүдэд хамрагдаж туршлага  хуримтлуулах боломжтойгоороо онцлог. 

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

1. HARVARD UNIVERSITY

Байршил: АНУ, Кембридж.
Дэлхийн хамгийн шилдэг сэтгэл судлалын сургууль гэдгээрээ алдартай Харвардын их сургууль нь Gordon Allport, Jerome Bruner, George Miller, Henry Murray зэрэг багш, судлаачдаараа алдартай. Харвардын оюутнууд нийгэм, хөгжлийн сэтгэл зүй, клиник сэтгэл судлал, танин мэдэхүй, тархи, зан үйлийг судалдаг хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

Та тус сургуулийн сайтаар зочлох бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: www.careeraddict.com

#Боловсрол