АМЕРИКТ СУРЦГААЯ өдөрлөг болно


Цэцээ | YOLO.MN
2016-07-21

Өнөөдөр 13.00 цагт Америкт сурцгаая өдөрлөг болох гэж байна. Америкт сурдаг оюутан залуус маань өөрсдийн туршлага, амьдрал дээрээ тулгуурласан чөлөөтэй лекц, яриаг хийх тул та бүхэн цагтаа ирээрэй! enlightened

Өдөрлөгийн хэлэлцүүлэгт:
1. Америкт хэрхэн элсэн суралцах
2. Тэтгэлэгт хэрхэн амжилттай хамрагдах
3. Амьдрах орчин байр, хоол, цагийн ажил
4. TOEFL - ийн оноо, хэлний бэлтгэл
5. Баклавар магистерийн элсэлтийн журам
6. Оюутан солилцоо, хэрхэн илүү сайн сургуульд шилжин суралцах
7. Оюутаны эрх ашиг, аюулгүй байдал, эрүүл мэнд
... гэх зэрэг хамгийн түгээмэл асуултуудад хариулан заавар зөвөлгөөг үнэ төлбөргүй олгох юм. Мөн 50 хувийн тэтгэлэгээр суралцах боломжоор суралцан газар дээрээ сургуульдаа бүртгүүлэх боломжтой.

Өдөрлөг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан - Америкийн Соёл мэдээллийн төвийн хөтөлбөрийн танхимд болно. Өдөрлөг маргааш 17.00 цаг хүртэл үргэлжлэх тул яараарай. wink

#тэтгэлэг #Америкт суралцах #боловсрол