“Би эх дэлхийдээ хэрэгтэй” эссэ бичлэгийн уралдааны ялагч Австралид үнэгүй сурна


Цэцээ | YOLO.MN
2019-10-12

Австрали улсын Сидней хотод төвтэй “Oogii Edu”-н хамт олон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

Уралдаанд 11-12 дугаар ангийнхан буюу 16-18 насны сурагчид оролцох боломжтой бөгөөд Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэх зорилготой тус уралдааны ялагч Австрали улсад нэг жилийн хугацаанд үнэгүй сурах тэтгэлгийн эзэн болох юм.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг аравдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүлээн авна.

“Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирсэн материалыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Олон улсын сэтгүүлч, “RackCorp”-н пи ар захирал, Oogii брэнд болон “Oogii edu”-н үүсгэн байгуулагч, CEO О.Оюунцэцэг, Улаанбаатар хотын төв номын сангийн захирал, МУИС-ийн багш, соёл судлаач Д.Индра, Олон улсын сэтгүүлч Л.Ариун-Учрал, Гадаад харилцааны мэргэжилтэн, бизнес эрхлэгч Б.Ариунболд нар шүүх аж.

#эссэ