Rich Brian, Chungha нар хамтарна


Э.Цовоо | YOLO.MN
2019-10-02

Дэлхийд алдартай "88rising" лабелийн уран бүтээлч Rich Brian-ийг танихгүй хүн ховор. 2016 онд анх "Dat $tick" дуугаараа олны танил болсон тэрээр хөгжмийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө "Vine" буюу 6 секундийн богино хэмжээний бичлэг хийдгээрээ хүүхэд залуусын дунд алдартай байсан.
Rich Brian нь Keith Ape, XXXTentacion, 21 Savage, Joji, Trippie Redd зэрэг дэлхийн хэмжээний репперүүдтэй хамтарч байсан ба "Man of the hour" сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 Ази реппер" жагсаалтад багтаж чадсан байдаг.
Дөнгөж 20 настай хэдий ч гайхалтай амжилттай яваа нэгэн байгаа биз?

Харин тэрээр дөнгөж өчигдөрхөн өөрийн Твиттер хуудсандаа Өмнөд Солонгосын дуучин Chungha-тай хамтарсан "These Nights" хэмээх дуугаа гаргана гэдгээ зарлалаа.

 
Chungha 8 жилийн хугацаанд АНУ-н Даллас хотод амьдарч байсан бөгөөд дуучин болохын тул Солонгост эргэн ирж, "MNH entertainment"-д орсон билээ. 

Хэн ч тэднийг хамтын уран бүтээл гаргана гэж төсөөлөөгүй байсан учир шүтэн бишрэгчдийнх нь хувьд маш том гэнэтийн бэлэг болсон байх. Энэхүү дуу нь аравдугаар сарын 3-ны шөнө /Монголын цагаар аравдугаар сарын 4-ний өдөр/ цацагдах юм. 

Ингээд Rich Brian болон Chungha нарын хамтарсан "These Nights" дууны тийсерийг хүлээн авна уу. 

#Дуу #Rich Brain #Chungha