ФОТО СУРВАЛЖИЛГА: Нийслэлийн БЗД-ийн 21-р сургуулийн шинэхэн барилга


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2019-10-02

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр дунд сургуулийн шинэхэн барилга ашиглалтад орлоо.

Сургуулийн хуучин барилга 1956 онд анх баригдаж, гимнастик, гар бөмбөгийн төрөлжсөн, математик, физик, хими, биологийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж иржээ. Тус цагаас хойш 2018 он хүртэл нийт 62 жил энэхүү барилгад үйл ажиллагаагаа явуулж, олон зуун алдар, гавъяатнуудыг бэлтгэн хүмүүжүүлж гаргасан байна.  

Сургуулийн хуучин барилга 1956 онд баригдсан

Сургуулийн хуучин барилга 1956 онд баригдсан


21 дүгээр дунд сургууль 200 гаруй багш, ажилчид, 2800 гаруй сурагчидтай, анги дүүргэлт 35-45 хүүхэдтэй. Шинэхэн барилга ашиглалтад орсноор 1500 хүүхэд нэг ээлжид хичээллэх боломжтой болсон байна. 

Шинэ барилга нь хичээлийн 42 анги танхим, 2 спорт заал, урлаг заал, хими биологийн лаборатори, номын сан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 250 суудалтай цайны газар, чөлөөт цагаараа хичээлээ хийх булантай учир хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчин бүрдсэн гэж хэлж болно. 

Yolo.mn сайтын Өсвөрийн сэтгүүлч О.Дорж, О.Чинбаяр нарын Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр дунд сургуулийн шинэхэн барилгаас бэлтгэсэн  ФОТО СУРВАЛЖИЛГЫГ хүргэж байна.




















#News