Сүмийн найрал дууны дуучнаас ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ОД болсон түүх


Заяц | YOLO.MN
2016-07-20

Грэммигийн шагналт авъяаслаг дуучин мөн чадварлаг бүжигчин, жүжигчин, реппер Кристофер Морис Браун 1989 оны 5 сарын 5-нд Америкийн Виржиния мужийн Таппаханнок хэмээх жижигхэн хотод төржээ. Түүний аав Клинтон Браун засан хүмүүжүүлэх төвийн ажилтан харин ээж Жойс Хоукинс өдөр өнжүүлэх төвийн дарга байсан. Крис нэг эгчтэй юм.

Шоу ертөнцөд түүнийг Крис Браун эсвэл Breezy хэмээх хочоор нь андахгүй. Сүмийн найрал дуунд дуулдаг байсан хөвгүүнээс дэлхийн хэмжээний од болсон түүний түүхээс товч хүргэе. smiley

Багаасаа дуу хөгжимд сонирхолтой тэрээр сүмийн найрал дуунд дуулж эхэлсэн байна. Крис Брауны хэлснээр алдарт дуучин Майкл Жексон нь түүний уран бүтээл, дуулж бүжиглэх хэв маягт хамгийн их нөлөөлсөн гэдэг. Хүүгийнхээ дуулах авьяасыг олж харсан ээжийнхээ дэмжлэгтэйгээр Крис анх 13 настайдаа жижиг дуу бичлэгийн студийн хараанд өртөж чаджээ.

Тэд ч түүнд дээшээ өсөн дэвжихэд нь тусалж нэртэй дуу бичлэгийн студиүдийн сонгон шалгаруулалтуудад бэлдэж өгчээ. Үүний ачаар Крис Браун 15-хан насандаа тухайн үед Backstreet Boys, Britney Spears, N’Sync зэрэг одуудтай ажилладаг байсан Jive Records-той гэрээ байгуулж байжээ.

Ар араасаа АМЖИЛТ ДАГУУЛСАН цомгууд

2005 оны 11 сард түүний анхны “Chris Brown” нэртэй альбом худалдаанд гарч, гарсан даруйдаа дэлхий даяар 3 сая хувь борлогдож Billboard-н хоёрт жагссан юм. Альбомонд багтсан “Run It” сингл нь Billboard Hot 100, US Hot R&B/Hip-Hop Songs зэрэг жагсаалтуудыг тэргүүлсэн нь Крис Брауныг олонд таниулсан юм.

 

Одоогийн байдлаар тэрээр Chris Brown (2005), Exclusive (2007), Graffiti (2009), F.A.M.E. (2011), Fortune (2012), X (2014), Royalty (2015) зэрэг 7 цомог гаргаад байгаа бөгөөд 8 дахь Heartbreak on a Full Moon цомог дээрээ ажиллаж байгаа юм.

2008 онд Billboard сэтгүүл Крис Брауныг Оны шилдэг уран бүтээлчээр өргөмжилж, 2011 онд түүний F.A.M.E цомог Грэммигийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг R&B цомог шагналыг хүртсэн.

Тэрээр авьяаслаг дуучнаас гадна чадварлаг бүжигчин laugh

Breezy зөвхөн ганцаараа дуулах биш авьяаслаг, чадвартай уран бүтээлчидтэй хамтарч ажиллах дуртай талаараа дурдаж байсан.T-Pain, Jordin Sparks, Tyga, Lil Wayne, Busta Rhymes, Ariana Grande, Omarion, Nicki Minaj, Drake, Usher гээд л тоочоод барамгүй, нээрээ л Крис Браунтай хамтарч байгаагүй дуучид үлдээгүй гэлтэй.

Түүний гол онцлог тэрээр авъяаслаг дуучин байгаад зогсохгүй үнэхээр сайн бүжигчин. Крис Брауны дууны клипүүдийг бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Дуулах бүжиглэх хоёрын хоёуланг нь хамтатгах ба аль аль нь өөгүй. Үүнд попын хаан Майкл Жексон, дуучин  Usher нар хамгийн их нөлөөлсөн гэдэг.

Тэрээр чамгүй сайн жүжигчин болохоо ч харуулж Stomp the Yard, This Christmas, Battle of the Year зэрэг хэд хэдэн уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээгээд амжсан юм.

Breezy-гийн хувийн амьдрал heart

Хувийн амьдралын хувьд Breezy анх 2005 онд дуучин Рианнатай танилцсан. Тэр үеэс хойш тэднийг хамтдаа цагийг өнгөрөөж байгаа хэмээн хэвлэл мэдээллээр цацаж байсан ч 2008 онд л тэд хосууд болсноо зарласан. Авъяаслаг, нэр хүнд нь өсч яваа хосын харилцаа 2009 онд маш таагүй байдлаар төгссөн. 2011 онд Breezy загвар өмсөгч Кэрручи Трэнтэй болзох болсон ч 2012 онд хосууд хоёр тийш болсон.

Удалгүй 2013 онд Крис Браун Рианна хоёр буцаад нийлсэн талаараа зарласан ч төд удалгүй салсан юм. Крис Браун эргээд Кэрручи Трэнтэй нийлсэн ч мөн л удалгүй хоёр тийш болжээ. Breezy одоогийн байдлаар загвар өмсөгч Ниа Гузманаас төрсөн охин Роялтийг өсгөж хүмүүжүүлэхэд өөрийгөө дайчлаад байгаа билээ.

 

Түүний тухай сонирхолтой баримтууд

-Крис Браун анхны цомгоо 2-хон сарын дотор бэлэн болгожээ. Энэ хугацаанд тэрээр 50 дуу бичүүлсний 14 нь л цомогт нь багтсан байна.

-Дуулах, бүжиглэх, жүжиглэх авъяасаас гадна Breezy street art болох граффити зурдаг бөгөөд үүнд ч авъяастайгаа баталж өөрийн уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, зурсан зургаа дуудлага худалдаагаар зарж байсан туршлагатай.

-Тэрээр хоёр питбуль нохойтой.

-Охин Роялтидаа зул сарын баяраар $1.5сая үнэтэй түвд банхарын гөлөг бэлэглэж байжээ. Харин экс найз охин Кэрручи Трэнд сибирийн хаски бэлэглэсэн ч хосууд 2 тийш болсны дараа Керручи нохойг өөр хүнд өгчээ.

-Крис Брауны хөрөнгийн хэмжээ $30.000.000

-Түүний өндөр 185 см. Анхандаа тэрээр өндрөөсөө их санаа зовдог байсан. Учир нь өндөр хүн бүжиглэхээр эв хавгүй харагдах болно гэж боддог байж.

-Сургуульд байхад түүний хамгийн дуртай хичээл нь тоо байсан.

-Түүний дуртай хувцасны бренд бол японы Bathing Ape буюу BAPE бренд юм.

-Түүний дуртай ундаа бол Powerade эсвэл Gatorade.

-Тэрээр пүүз өмсөх дуртай бөгөөд түүний хувцасны өрөөнд 500 хос пүүз байдаг.

-Тэр маш цэвэрч.

-Зодооны урлаг болон боксоор хичээллэж байсан.

-Тэрээр Burger King сүлжээ рестораны 14 салбарыг эзэмшдэг.

-13 настайдаа анхны шивээсээ хийлгүүлсэн.

-Комик номны хорхойтон.

-Дууныхаа клипийг өөрөө найруулж эвлүүлгийг нь хийдэг.

-Үхэр болон гахайн мах иддэггүй.

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай

                          

              

#Celebrity #Star #Teenagers