Карди Б-гийн талаарх сонирхолтой баримтууд


О.Мөнххүслэн | YOLO.MN
2019-09-27

Дэлхийн сая сая хүмүүсийг өөртөө татаж чадсан реппер Карди Б-гийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Карди Б-гийн жинхэнэ нэрийг Белкалис Марленис Алмазар /Belcalis Marlenis Almanzar/ гэдэг бөгөөд 1992 оны аравдугаар сарын 11-нд АНУ-ын Нью Йорк хотод төрсөн. 



Тэрбээр Каролина гэх эмэгтэй дүүтэй. Дүүтэйгээ усны дусал мэт адилхан байгаа биз?

2017 оны зургаадугаар сарын 16-нд Bodak Yellow нэртэй анхны уран бүтээлээ гаргаж байсан бөгөөд энэ нь тухайн жилийнхээ "BET" хип хоп хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг сингл" шагналыг хүртэж, өдгөө Youtube сайт дээр 816 сая үзэлттэй бичлэг болоод байна. 

2017 оны 9-р сард Мигос хамтлагийн гишүүн Оффсеттэй гэр бүл болж, 2018 оны 7-р сард Калчер хэмээх охинтой болсон. Нөхөр нь түүнд хичнээн ядарсан ч дуу бичлэгийн студидээ очоод дуугаа бичүүлэх ёстой гэж зөвлөдөг байсан талаар нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан билээ. 

Урт гоёмсог хумс, дэгжин хувцаслалт, этгээд хачин авиа зэрэг нь яалт ч үгүй түүний нэрийн хуудас юм. 

Гоёлын хувцас дизайны чиг хандлагыг тодорхойлдог "Met Gala" загварын шоунд түүний өмссөн нүд халтирам гоёмсог улаан даашинзыг 35 хүний бүрэлдэхүүнтэй баг 30'000 гаруй өд ашиглан 2'000 цагийн хугацаанд урласан байдаг. 

2015 оноос хойш урлагийн салбарт хөл тавьсан тэрээр:

  • 2017 онд BET Хип хоп хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг шинэ хип хоп уран бүтээлч",
  • 2018 онд MTV VMA наадмаас "Шилдэг шинэ уран бүтээлч" , "I Like It" дуугаараа "Шилдэг зуны дуу",
  • 2019 онд "Invasion of Privacy" цомгоороо Гремми шагнал гардуулах ёслолоос "Шилдэг реп цомог",
  • 2019 онд "Money" дууны клипээрээ MTV VMA наадмаас "Шилдэг хип хоп клип" зэрэг 40 гаруй шагналыг авсан.

Ердөө дөрөвхөн жилийн хугацаанд эдгээр шагналын эзэн болсон гэхээр гайхалтай хөдөлмөрч эмэгтэй байгаа биз? 

Карди Б улс төрийн шинжлэх ухаан, улс төрийн тогтолцоог судлах дуртай. Тиймээс ч өөрийн улс төр, эдийн засгийн үзэл бодлоо Фэйсбүүк, Инстаграм, Твиттер хуудсандаа нуулгүй илэрхийлдэг.

 

#реппер