Өсвөр насны охидод ХӨРӨНГӨ ОРУУЛЦГААЯ


Цэцээ | YOLO.MN
2016-07-18

Хэн нэгэнд хүчирхэг гэсэн мэдрэмжийг өгөхийн сацуу өөрийгөө ХЭН БЭ? гэсэн эрэл хайгуул хийж үеийн залуустай нэгэн оройг өнгөрүүлэх боломжтой сайхан мэдээг дуулгая.

Дэлхийн хүн амын өдрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан дэлхий даяар “Өсвөр насны охидод хөрөнгө оруулцгаая” уриан дор кампанит ажил өрнүүлж байна.

Aim4R Production-ы Assassins Dance Studio-н уран бүтээлчид, Forever Young Crew болон бусад байгууллагууд хамтран маргааш Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 18:00-21:00 цагт залуучууд руу чиглэсэн Orange Sessions WPD 2016 арга хэмжээг зохион явуулж, нэгэн үдшийг дуу бүжигтэй өнгөрүүлэх гэж байна.

Тус арга хэмжээ үнэ төлбөргүй юм. smiley

Энэхүү арга хэмжээ нь өсвөр насны охидод чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тэдний хөгжил, эрхийг хүндэтгэсэн орчин бий болоход олон нийт, бодлого, шийдвэр боловсруулагчдад нөлөөлөх зорилготой. yes

#event