Кпопын эргэн тойронд: YG энтертайментийн хувьцааны үнэ огцом өсжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-09-25

Кпоп сонсогч залуустаа зориулан энэ 7 хоногт кпопын эргэн тойронд болсон үйл явдлыг багцлан хүргэж байна.

YG энтертайментийн хувьцаа удаан хугацаанд уналтад ороод байсан бол 09-р сарын 21-ний өдөр  өссөн байна.  Энэ нь AKMU-гийн шинэ цомог гаргах мэдээлэлтэй холбоотойгоос гадна, есдүгээр сарын 20-нд YG дээр CL, Dara, AKMU, Winner,  iKON, Treasure13  гэх уран бүтээлчид нь зэрэг цугласантай холбон таамаглаж байна. Учир нь YG энтэртайментийн уран бүтээлчид энтертаймент дээрээ ирэх нь бага болсноос гадна, АНУ-д  амьдарч буй Сиэл (CL) энэхүү уулзалтад оролцохоор Солонгосыг зорин иржээ. Мөн BLACKPINK хамтлаг шинэ дуун дээрээ ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ. 



Дуучин Хёна (Hyuna)-гийн анхны влог
P Nation-ий дуучин Хёна өөрийн влог сувгийг танилцуулжээ. Тэрээр влогоороо дамжуулан фэнүүдтэйгээ илүү ойр дотно байхыг хүсч байгаагаа хэлжээ.


Жэксон (Jackson) 09-р сарын 24-нд бүрэн хэмжээний цомог гаргана
GOT7 хамтлагийн гишүүн Жэксоний цомог цацагдахад бэлэн болжээ. JYP энтертайментаас, түүний “Bullet To The Heart” цомгийн тизер зургийг нийтэлжээ.



Дара (Dara) Бум (Bom) нар фэнүүддээ бэлэг барина 
2ne1 хамтлагийг дэмжигч фэнүүддээ зориулан Дара Бум нар бэлэг бэлдэж байгаа тухайгаа бичжээ. Дара “Бум бид хоёр Blackjack нартаа зориулж онцгой зүйл бэлдсэн байгаа. Үүнийг хийж байхдаа үнэхээр жаргалтай байсан. Хэдийгээр зав тааруу байсан ч, уулзаж бэлдэх цаг гаргаж чадсан шүү. Үүнийг DaraTV-дээ оруулах болно” гэжээ.


Big Hit энтэртайментаас Жонгүг (Jungkook)-ийн талаар мэдэгдэл хийлээ.
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн талаарх  цуурхалд Big Hit-ийн зүгээс “Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй Жонгүгийг болзож байгаа гэх цуурхал  нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.



Дуучин Рэйн (Rain) болон жүжигчин Ким Тэ Хи (Kim Tae Hee) нар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. 
09-р сарын 19-ний өдөр жүжигчин Ким Тэ Хигийн агентлагаас мэдэгдэл хийж, Рэйний гэр бүл хоёр дахь охиноо хүлээж авсан хэмээгээд  тэднийг дэмжиж, хайрладаг фэнүүдэд нь талархал  илэрхийлжээ.

ЭНЭ 7 ХОНОГИЙН ШИНЭ ДУУНУУД:

Amber Liu – Hands Behind My Back


KARD- Dumb Litty


Kwon Jin Ah – 6:35PM


SEVENTEEN – Fear


Dreamcatcher – Deja Vu

#Кпопын эргэн тойронд