"Би дандаа инээмсэглэж явдаг, гэтэл хэн ч намайг тоохгүй юм..."


Цэцээ | YOLO.MN
2016-07-18

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би дандаа инээмсэглэж явдаг, гэтэл хэн ч намайг тоохгүй юм...

Би дандаа инээмсэглэж явдаг. Гэхдээ заримдаа инээснээрээ асуудалд ордог л доо.

Сайн байна уу?
Би гадаадад амьдардаг. Бас их яриа л даа гэхдээ намайг хэн ч тоодоггүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч багаар ажиллана гэхэд ганцаархнаа үлдчихдэг. Намайг юм ярьсан ч байгаагүй юм шиг л харьцдаг. Багштай маш олон удаа ярьж үзсэн. Гэхдээ тийм ч их дээрдэхгүй байгаа. Би дандаа инээмсэглэж явдаг. Гэхдээ заримдаа инээснээрээ асуудалд ордог л доо. Би яавал дээр вэ, зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Инээх нь чамайг өөртөө итгэлгүй болгож харагдуулаад байх муу талтай

Нөхцөл байдалдаа тохируулаад өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурах нь хамгийн чухал.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.

Ямар ч зүйлд ямар нэгэн шалтгаан үргэлж байдаг. Тийм учраас яагаад тантай нэг баг болох сонирхолгүй байгаа тэр шалтгааныг олж мэдэх хэрэгтэй. Хэлний чадвар уу? багт гүйцэтгэх үүрэг гэх мэтчилэн зүйлүүд байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс эхлээд шалтгааныг нь тодруулаад дараа нь түүндээ тохирох арга хэмжээнүүдийг авч болно. Магадгүй танаас шалтгаалах зүйл байхгүй бол найз нөхдөөсөө эелдэгээр асууж тодруулж болно шүү дээ.  Мөн үргэлж инээмсэглэж явдаг хүнийг сайхан зантай, сайн хүн мөн гэсэн ойлголтыг бусдад төрүүлэх нь ховор. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр бүх зүйл дээр инээх нь чамайг өөртөө итгэлгүй болгож харагдуулаад байх муу талтай. Тиймээс нөхцөл байдалдаа тохируулаад өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурах нь хамгийн чухал. Дээр бичсэнээр чи өөрийгөө маш яриа гэж бичсэн байна. Тиймээс их ярихаасаа илүү бусадтай харилцан ярилцаж сонсох нь илүү чухал үр дүнтэй. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, багт хуваагдах, хамтран хичээл хийх гэх мэт зүйлд багаараа хэлэлцэж шийдвэрийг гаргах нь хамгийн шилдэг сонголт байдаг. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Мэргэжил #Найз #Ганцаардал #Хайр дурлал