Ирланд хүү далайн хуванцруудыг устгах арга нээж шинжлэх ухааны шагнал хүртжээ


Ө.Түмэндарь | YOLO.MN
2019-09-20

Жил бүр Гүүгл компаниас 13-18 насны өсвөр үеийхэнд зориулж шинжлэх ухааны үзэсгэлэн зохион байгуулдаг билээ.

Энэ жил Ирландын Фионн Феррейра гэх 18 настай хүү тус үзэсгэлэнгийн шинжлэх ухааны шагналыг хүртэж 50000 ам долларын тэтгэлэг авчээ. Түүний үзэсгэлэнд оролцсон санаа нь уснаас бичил хуванцруудыг устгах арга боловсруулсан юм. Бичил хуванцрууд нь дэлхийн хаана ч оршин байсаар далайн амьтдын амьдрах нөхцөлд хор хөнөөл учруулж амьтад түүгээр хооллосоор байгаа юм.

Феррейра анх Ирландын Вест Корк дахь гэрийнхээ ойролцоо явж байгаад далайн эргийг бүрхсэн хог хаягдал, хуванцар байхыг хараад энэ санаа төржээ. Түүний төслийн хувьд таван миллиметрээс бага хэмжээнтэй хуванцарт тос магнетит агуулсан нунтаг нэмж устгах арга юм. Магнетит бол байгальд хоргүй төмрийн исэл аж.

Энэхүү санаа нь бидэнд тулгамдаад байгаа хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд тус болохуйц шилдэг санаа гэж үзэсгэлэнд оролцсон эрдэмтэд дурджээ. 

Эх сурвалж Bigthink.com

#Нээлт