Хэрхэн цахим спортын тамирчин болох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2020-09-10

Бид видео тоглоомд хайртай! Гэхдээ хэзээ ч үүгээрээ амжилт олж болох талаар төсөөлж ч байсангүй. Техник технологи, мэдээлэл сүлжээтэй зэрэгцэн цахим спорт ч даган хөгжсөөр одоо олон мянган залуу тоглогчид ур чадвараараа өрсөлдөж байна. Хэрвээ чи найз нөхөд, бүсийн тоглогчдоосоо илүү тоглодог бол чамд боломж бий. Гэхдээ яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дараах алтан зөвлөгөөг мэргэжлийн тоглогчдоос хүргэж байна.

ЮУГ ЗОРЬЖ БАЙГААГАА ОЙЛГО

Хамгийн сүүлийн үеийн хүчирхэг компьютер, гэрэлтдэг гарыг ашиглан зориулалтын суудалд тухлаж дуртай тоглоомоо тоглоод цалин авна гээд боддоо. Яг л зүүд шиг сонсогдож байгаа биз ? Гэхдээ үүний цаана маш олон хариуцлага, үүргүүд хүлээж байдгийг анзаарч хараарай.

ТОГЛООМОО СОНГО

Нэг хүн бүх зүйлийг хийж чаддаг байна гэдэг боломжгүй шүү дээ. Тиймээс зөвхөн нэг тоглоомыг сонгоод зөвхөн тэр тоглоомоо тоглохдоо цагаа зарцуулаарай.

БЭЛТГЭЛ

Дуртай бас сайн тоглодог тоглоомоо амьдралынхаа туршид хийх ажлаа болгон харж тоглох гоё л доо гэхдээ чи үнэхээр өдөрт 6-8 цаг тоглож чадах эсэхээ сайн бодоорой. Учир нь мэргэжлийн тоглогчид өдрийн 6-8, тэмцээний өмнөх өдрүүдэд 10-с дээш цагийг тоглоомын бэлтгэл хийж өнгөрүүлдэг байна. Гэхдээ шуудхан л өдрийн ихэнх цагт тоглох шийдвэрийг гаргаж болохгүй шүү. Түүнээс өмнө өдрийн ядаж нэг цагийг тоглоомдоо зарцуулж байж энэ нь бэлтгэл болж чадна.

КОМПЬЮТЕРЭЭ БЭЛД

Гэрэлтдэг гар, утасгүй хулгана, басс чихэвчээс өмнө бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол үзүүлэлт сайн техник хангамж. Тоглоом тоглоход ашиглах компъютерийн хамгийн чухал 3 эд анги:

CPU                                                                RAM                                                          Graphics Card                                      500ms ping, 50fps

Эдгээр 3 эд анги нь сүүлийн үеийн, илүү хүчирхэг байснаар тоглолтын үйл явцад эерэгээр нөлөөлнө.

НИЙГМИЙН ИДЭВХИТЭЙ БАЙ

Өөрөөр хэлбэл бусад тоглогчидтой холбоотой байж бусад туршлага солилцож, нэг нэгэндээ туслах.

БАГТ ЭЛС

Хаана ч, ямар ч зүйл хийсэн багийн ажиллагаа гэдэг үргэлж чухал байдаг шүү дээ. Тоглоомд ч адил муу ч бай, сайн ч бай нэг баг болж багаар ажиллаж чадвал амжилт гарах л болно.

ӨӨРИЙГӨӨ СОРЬ, ТЭМЦЭЭНД ОРОЛЦ

Жижиг, том гэж ялгалгүйгээр ямар ч тэмцээнд өөрийгөө сориод оролц. Туршлага хэзээ ч илүүдэхгүй шүү дээ.

ИВЭЭН ТЭТГЭГЧТЭЙ БОЛОХ

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийх хамгийн сүүлчийн алхам бол ивээн тэтгүүлэх. Ивээн тэтгэгч чамайг хэрэгтэй зүйлсээр чинь хангаж, тэмцээнд оролцуулах болно.

Амжилт хүсье! YOLO-чидоо

#Цахим спорт