Өмнөд Солонгосын жүжигчид Монголд кино зураг авалтаа хийхээр иржээ


Д.Нямханд | YOLO.MN
2019-09-17

Хён Бин, Сун Е Жин  нар киноны зураг авалтаа үргэлжлүүлэхээр Монголд ирж байгаа бөгөөд өчигдөр Улаанбаатарын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд 21 цаг 45 минутад газардсан байна.

Өмнөд Солонгосын жүжигчид болох Хён Бин, Сун Е Жин нарын гол дүрд нь тоглож буй "Crash Landing of Love" кино 2020 онд нээлтээ хийхээр товлогдоод буй. Кино багийнхан зураг авалтынхаа нэг хэсгийг Монголд үргэлжлүүлэн авах гэнэ.

Өмнөд болон Хойд Солонгосын залуусын хайр сэтгэл, зөрчилдөөнийг харуулах тус киноны зураг авалт өмнө нь  Швейцарьт болж байсан.  Тус киноны гол дүрийн жүжигчдийн хувьд Азид төдийгүй дэлхийн хэмжээнд алдартай юм.



Hyun Bin 1982 оны есдүгээр сарын 25-нд Kim Tae-Pyung-д төрж өссөн Солонгосын алдартай жүжигчин юм. Тэрээр 2003 оноос жүжигчнийхээ гарааг эхлүүлсэн бөгөөд Vast Entertainment-д харьяалагддаг, Алахамбра харшийн дурсамж гэх олон ангит драмаар олонд танигдсан билээ. Hyun Bin нь 2006 онд Baek Sang tv-ийн ялагч шагналыг авч байжээ.

Son Ye Jin 1982 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн 37 настай бөгөөд Son Eon-Jin-д төрсөн Өмнөд Солонгосын жүжигчин юм. Тэрээр 2000 оноос жүжигчнийхээ гарааг эхлүүлж олон телевизийн цувралуудад тоглож нэр хүндтэй болсон MSTeam Entertainment-д харьяалагддаг жүжигчин юм.

Түүнийг алдартай болгосон бүтээл нь Netflix-ээр гарсан Something the rain хэмээх романтик драма юм. Son Ye Jin нь 2006 онд Ази номхон далайн кино наадмын шагнал авсан нь түүний анхны том шагнал болсон билээ.

Эх сурвалж:https://www.soompi.com/

#movies