“It: Chapter Two” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ


Цэцээ | YOLO.MN
2019-09-17

“Warner Bros. Pictures”-ийн бүтээл аймшгийн төрлийн “It: Chapter Two” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Хоёр жилийн өмнө анх гарсан “It” киноны хоёрдугаар анги болон гарч байгаа энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 40.7 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээллээ.

60–79 сая ам.долларын зардлаар бүтсэн “It: Chapter Two” киноны олон улсын орлого 323.3 сая ам.доллароор хэмжигдэж байна. Ингэснээр “It”-ийн хоёр цуврал олон улсад нэг тэрбум ам.долларын орлого олсон дүнтэй байна.

Харин шинээр нээлтээ хийсэн “Stxfilms”-ийн гэмт хэргийн сэдэвт “Hustlers” кино 33.2 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удааллаа. “Stxfilms”-ийн сүүлийн таван жилд гаргасан кинонуудыг нээлтийн орлогоор тэргүүлж байна. Мөн Женнифер Лопесийн тоглосон хамгийн өндөр орлогоор нээлт хийсэн адал явдалт кинонд тооцогдож байгаа юм. 20 сая ам.доллароор бүтсэн “Hustlers” кино 16 улсад нээлтээ хийж, 4.46 сая ам.долларын орлого олоод байна.

Түүнчлэн “Lionsgate”-ийн бүтээл адал явдалт, триллер төрлийн “Angel Has Fallen” кино 4.4 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын эхний гуравдугаарт багтжээ. 20 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү киноны Хойд Америк дахь орлого зардлаа гурав нугалаад байна.

#movies