Кпопын сонин хачнаас


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-09-16

Кпоп сонсогч залуустаа зориулан энэ 7 хоногт кпопын  эргэн тойронд болсон сонирхолтой  мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна. 

Дуучин Паг Бум (Park Bom) болон Unpretty Rapstar нэвтрүүлгийн ялагч Чита (Cheetah) нар хамтарч тайзан дээр гарлаа.
Паг Бум олон жил завсарлага авсны эцэст энэ оны хавар бие даасан цомгоо гаргасан билээ. Тэрээр Queendom-д оролцох үеэрээ G-Idle хамтлагийн “Hann” хэмээх уран бүтээлийг коверлосон байна.

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P дарсны брендтэй болно
Тэрээр 07-р сард цэргийн албаа дүйцүүлэн хааж дуусгасан бөгөөд инстаграм ертөнцийн идэвхтэй хэрэглэгч болсон юм. 2015 онд фэн уулзалтынхаа үеэр цэргээс халагдаж ирээд дарсны брендтэй болно хэмээн хэлж байжээ. Ийнхүү, инстаграмдаа усан үзмийн талбайнхаа зургийг хийгээд төд удалгүй устгасан аж.

EXO хамтлаг шинэ цомгийн ажилдаа орно
Бэкхён (Baekhyun)  саяхан фэнүүддээ баяртай мэдээ дуулгажээ. Тэрээр “EXO хамтлаг ирэх 7 хоногт шинэ цомгийн ажилдаа орно”  гэсэн байна.

Twice хамтлагийн шинэ  цомогт Мина (Mina)  оролцоно
Биеийн байдлаас болоод хамтлагаасаа чөлөө авсан Мина Twice-ийн тун удахгүй гаргах мини-цомогт хамтран ажиллажээ. Түүнийг ихэнх хүмүүс хамтлагаасаа гарна хэмээн шуугьж байсан бол JYP болон Минагийн талаас энэ цуурхал худал болохыг батлан харууллаа.



F(x)-ийн гурван гишүүн энтэртайментаа орхилоо
2009 онд SM энтэртайментаас үүсгэн байгуулсан F(x) хамтлагийн Викториа (Victoria), Луна (Luna), Эмбо (Amber) нар SM-тэй хийсэн гэрээгээ дахиж сунгахгүй хэмээн мэдэгдээд SM энтэртайментийг албан ёсоор орхиж буйгаа зарлажээ.


AKMU шинэ цомог гаргана
Ах дүү хоёрын хамтлаг болох AKMU удаан хугацаанд завсарласны эцэст энэ сарын 25-нд шинэ цомог гаргахаар болжээ.
Тэдний цомгийн нэр “Sailing”  бөгөөд хоёр ч постэр зураг цацсан байна.

Шинэ дуунууд
1. CLC -Devil

2. FT ISLAND – Quit


3. BOL4 – Workaholic


4. Chung Ha ft Mommy Son – FAST

#kpop