Автомашингүй өдрөөр хийж болох зүйлс №2


О.Дорж | YOLO.MN
2019-09-13

Энэ сарын 15-нд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр" тохиож байна. Зам хааж автомашингүй өдрийг зохион байгуулах нь ялгарах нүүрстөрөгчийг багасгах, иргэдийн стрессийн түвшин буурах, нэг өдрийг ч гэсэн биеийн тамирлаг өнгөрүүлэх зэрэг олон ач тустай. Ингээд та бүхэнд энэ амралтын өдрүүдийг үр бүтээлтэй санаа өгөхүйц дараах хийж болох зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. 
1. Гадаа талбайгаа цэвэрлэх 
Хотоо цэвэрлэж угаах бүх нийтийн их цэвэрлэгээ энэ үеэр тохионо. Цэвэрхэн тухтай хотод амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ!  Иймд бид ч гэсэн бусдын гарыг харж суулгүй, цэвэр цэмцгэр хотын төлөө гар бие оролцоход юу нь болохгүй гэж. 

2. Бүрхэг өдөр + ном 
Энэ хагас бүтэн сайнаар ч үргэлжлүүлэн бүрхэг байх шинжтэй. Гэртээ бүр хийх юм олдохгүй бол номоо барьж гараад хотын аль нэг цэцэрлэгт очоод унших тэр мэдрэмжийг нэг төсөөлөөд үзээ.  Нэмээд кофетoй бол бүр янзтай.

3. Гүйх 
Итгэл, найдвар боломж-Улаанбаатар 2019 марафон гүйлт энэ жил ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Та хэрвээ гүйх сонирхолтой дуртай бол өөрийгөө нэг хүч сориод үзээрэй. Магадгүй түрүүлчих ч юм бил үү. Мөн удааны хугацааны туршид тасалдуулсан байсан өглөөний гүйлтээ ч гэсэн хийсэн болно. 
https://www.facebook.com/events/316337095752561/ 

4. Дугуй унах 
Автомашингүй өдрийг дугуйгүй төсөөлшгүй. Авчихаад унаж амжихгүй байгаа дугуйныхаa ашгийг одоо л гаргадаг цаг шүү дээ! Цэвэр агаартай- 5000 дугуйчдын парад 9 -р сарын 15 ний 12:00 цагт МУИС төв байр баруун талаас хөдлөх болно.
https://www.facebook.com/events/650311248810623/ 

5. Номын худалдаанд оролцох 
Үндэсний номын баяр Сүхбаатарын талбай дээр 14, 15-нд явагдах талаар мэдсэн үү. Тэгвэл энэ үеэр мөн алдартай эрхмүүдийн илтгэлүүдийг үнэ төлбөргүй сонсох ховорхон завшаан олдохнээ. 
https://www.facebook.com/events/401018717224003/?active_tab=discussion 



6. Нүүрстөрөгчийг бууруулах талаар мэдээлэл олж авах 

Манай хотын хамгийн том асуудал бол утаа яах аргагүй мөн. Энэ утааг бууруулахад их хотын иргэн бүрийн оролцоо чухал. Өөрсдийгөө бага байна эсвэл өөрт чинь хэрэггүй гэж бодолгүй заавал энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болоорой. 
https://www.facebook.com/events/751476481949978/?active_tab=discussion 


 

7. Сайн үйлсийн аянд нэгдэх 
Ид шидийн орноо цонхтой болгоё аянд нэгдэхийг хүсвэл төв талбайг зориорой. Өнгөрсөн хавраас эхлэн Ид шидийн орон-2 төвийн барилгын ажил тасралтгүй үргэлжилсэн. Гэвч аливаа бүтээн босголтыг хийхэд хөрөнгө мөнгө гэдэг чухал зүйл. Блок дүүргэлтийн ажил дуусгаад цонхны амалгаа хийгдэх ёстой боловч цонхны материал худалдан авалт, ажил гүйцэтгэлийн хөлсөнд өгөх мөнгөгүй болсон тул номын баяраар бүх бүтээгдэхүүнээ 50 хувь хямдруулж худалдаалахаар болсон байна. 
https://www.facebook.com/events/504490073699810/ 


 

8. Гоё зураг авaхуулах
Улаанбаатар хот маань машингүй байхдаа дажгүй харагддаг гэдгийг та бүхэн мэдэх үү. Автомашингүй өдрийн машингүй зам холхилдох хүмүүс таны зурганд хамгийн өвөрмөц талбай болж өгч чадна. 



9. Найзуудтайгаа уулзах 
Бүгд завгүй гээд уулзах зав боломж гарахгүй яваад л байна уу. Тэгвэл найздаа хамт дугуй унах ч юм уу номын худалдаагаар хамт явах санал гаргаарай. Тэгвэл тэд шууд л зөвшөөрөх байх. 


10. Болзоо 

Сайн охин эсвэл хөвгүүнтэйгээ болзъё гэхээр тохиромжтой үе нэг гарч өгөхгүй байвал энэ далимыг ашиглаад болзох санал тавиарай. Машингүй хотоор нэг захаас нөгөө зах хүртэл алхангаа нэг мэдэхэд халуун яриа өрнөчихсөн бие биенээ илүү сайн таниад авах боломж юм. 


 

 

#Автомашингүй өдөр