ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


Б.Хишигжаргал | YOLO.MN
2019-09-12

Зориг сан болон Денвер-Улаанбаатар эгч дүүс хотын зөвлөл хамтран “Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийг 2005 оноос амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 160 гаруй сурагч, багш нар солилцооны хөтөлбөрт хамрагдаж, 1000 гаруй сурагч хөтөлбөрийн үр шимийг хүртээд байна. 

ЕБС-ийн 10, 11-р ангийн, өөртөө итгэлтэй нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Улаанбаатар хотын сурагчдад зориулсан энэхүү хөтөлбөр нь 8 сарын хугацаанд үргэлжлэх ба идэвх санаачилгатай оролцсон 4-6 сурагч Америк болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдах юм.

Тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид 2019 оны аравдуаар сарын 06-ны 23:59 цагаас өмнө дараах хаягаар орж өргөдлийн маягтийг бөглөнө үү.

https://form.jotform.me/zorigfoundation/SEP_Application2019

#Тэтгэлэг