Lana Del Rey, Ariana Grande болон Miley Cyrus нар хамтарна


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-12

2019 он хөгжимд дурлагчдын хувьд өгөөмөр жил болж буй билээ. Тэгвэл үүний дахин нэг баталгаа болон 9 сарын 10-ны өдөр дуучин Ariana Grande өөрийн инстаграм болон твиттер хуудсандаа Lana Del Rey, Miley Cyrus нартай хамтран бүтээсэн дууныхаа тийсерийг цацлаа. 

Тэдний ийнхүү хамтарч буй “Charlie’s Angels” киноны дуу “Don’t Call Me Angel” энэ сарын 13-нд олны хүртээл болох ажээ. Гурван өөр хэв маягаар уран бүтээлээ туурвиж ирсэн эдгээр хүчтэй эмэгтэйчүүдийн хамтрал эргэлзэх зүйлгүй гайхалтай байна хэмээн олон сонсогчид нь хоног тоолон хүлээж байна. 

Харин “Charlie’s Angels” киноны хувьд энэ жилийн арваннэгдүгээр сарын 15-нд кино театруудаар гарч эхлэх бөгөөд киноны найруулагч Elizabeth Banks хэлэхдээ тус кино нь 2000 оны үеийн киног санагдуулам байна хэмээжээ. 


#stars