Тэнэг гэмээр бүтээлүүд


Яаж ашиглах нь мэдэгдэхгүй өвөрмөц бүтээлүүдтэй таарч байсан уу? Тэгвэл дараах бүтээлүүдийг  харахад хэрэгтэй ч юм шиг, үгүй ч юм шиг өвөрмөц бүтээлүүдийг сонирхуулж байна.

Энэ бүтээл миний хувьд маш хэрэгтэй. Хэрвээ та бага насны дүүтэй бол энэ зовлонг ойлгох байх. Тоглох болохоороо шалаар нэг тоглоомоо тараачихдгийг нь яана. Тэр дундаас миний дургүй нь жижиг лего тоглоом. Тэр  дээр нь гишгэх ямар муухай мэдрэмж гээч. Бараг та одоо мэдэрч байгаа байх. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж ийм оймс бүтээсэн байна. Хөл өвдөхгүй амар юм.

Хэрвээ та машинд урт хугацаагаар явах бол мэдээж уух зүйлтэй явах хэрэгтэй. Үрүүл дээрээ ингээд тавьчихвал их амар харагдаж байгаа биз.

Би энийг л тайлбарлаж чадахгүй байгаа юм хэхэ. Магадгүй ойрхон агаарт зугаалгаар яваад өлсөж магадгүй талхаа авсан байх тийм ээ. Талханд зориулсан үүргэвч ч юмуу.


Өглөө босоод хувцсаа өмсөх гээд өрөөсөн оймсоо хайж үзсэн л биз дээ. Магадгүй энэ бүтээл асуудлыг чинь шийдэж магадгүй юм. Оймсны шүүгээтэй болчихвол  онгойлгоод хос оймсоо өлгүүрээс нь гаргаад л өмсөх нь байна шүү дээ. Ер нь оймсондоо зориулж шүүгээ хийнэ ээ.



Манай жоохнуудад их хэрэгтэй эд байх чинь вэ.



Эдгээр бүтээлүүдээс хамгийн өвөрмөц нь энэ бүтээл юм шиг санагдсан. Хааяа нэг сэтгэлээр унасан үед хэрэгтэй ч юм шиг хха.

Тект бичих зориулалттай юм шиг байгаа юм. Хэрэгтэй ч юм уу бүү мэд.



Охидоо энэ бүтээл үнэхээр хэрэгтэй тийм биз? Үүнийг хараад шууд захиалмаар санагдсан шүү.

#Tech