Сонсголын бэрхшээлтэй залуу сонсголгүй нохойнд дохионы хэл заажээ


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-09-09

Тэжээвэр амьтад хүний анд нөхөр мөн гэр бүлийн нэгээхэн хэсэг байж чаддаг. Гэвч тэр болгон хөгширсөн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй амьтад үрчлэгдэж чаддаггүй.  Дийлэнх тохиолдолд ч мөн хүмүүс эдгээр амьтдыг асрах хариуцлага хүлээж чадахгүйгээ ч хэлдэг байна. 

Мэнээс гаралтай өдгөө 31 настай Ник Аббот нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрсөн юм. Түүний амьдрал тохиолдсон гайхалтай зүйлсийн нэг нь бол түүний найз Эмэрсон тэр хоёр учирсан явдал байлаа.

Хувь тавилангаар анх Эморсонтой учирах үед тэр сар гарантай байсан ба бяцхан өхөөрдөм лабродор үүлдрийн нохой маань саа өвчин болон халдварт өвчинтэйгөө тэмцэж яваа зоригт нэгэн гэнэ. Аббот түүний зургийг анх интернэтээр хараад л түүнийг үрчилэхээр шийдсэн нь тэр юм.

Одоо харин Аббот маань бяцхан нохойндоо дохионы хэл зааж өгч байна гэнэ шүү. 

NFR MAINE-ийн ажилтан Линдси Пауэрс хэлэхдээ “Эмэрсоны сонсгол асрах газар ирснээсээ хойш их муудсан, түүнийг төрөлхийн ямар нэгэн сонсголын бэрхшээлтэй юмуу энд ирэхээсээ өмнө гэнэтийн зүйл тохиолдсон үгүйг нь тодорхойлж чадаагүй байна” . Гэсэн хэдий ч Эмэрсонд хүнд бэрхшээлтэй зүйл тохиолдсон ч тэр өвчиндөө бууж өгөөгүй юм. 

Аббот Эморсон хоёрын уулзах мөч үнэхээр гайхалтай байсан гэнэ шүү. “Нэг л ижил зүйлээр холбогдсон мэт бие биенийгээ дэндүү сайн ойлгож байсан” гэж Ришель Алббот /Никк Албботын ээж/ дурссан юм.

Хоёр найз бие биенээ олж, хувь заяагаар учирсан гэлтэй. Одоо хоёул аз жаргалтай хамтдаа амьдарч байна. 

#News