Өндөг чанах зориулалттай өхөөрдөм шинэ бүтээл


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-05

Хааяа гэртээ өндөгний салат хийж идэхээр өндгөө чанадаг юм. Тэгэхдээ заавал өндгөө эргүүлж, тойруулж, хагалахгүйг хичээдэг. Магадгүй гэрийн эзэгтэй хүн болгон энэ үйл явцыг мэдэх байх. Сүүлийн үед өндөг чанах зориулалттай олон төхөөрөмж бүтээгдсэнээс дараах өндөг чанагч үнэхээр эгдүүтэй бөгөөд их амар санагдлаа. 

 

Эдгээр оцон шувуунууд бол гал тогооны гайхалтай туслагч болж болох юм. Учир нь энэ өндөг чанагч их амар бөгөөд өндгийг босоогоор нь чанах боломжтой учир өндөг жигд болдог. Мөн энэхүү өхөөрдөм чанагчийг хэрхэн ашиглах талаар зураг болон видеог хүргэж байна. 

#tech