Есдүгээр сард нээлтээ хийх кинонууд


Цэцээ | YOLO.MN
2019-08-31

Есдүгээр сард нээлтээ хийх, үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй буй 10 киног танилцуулж байна.

IT. 2 /ТЭР. 2/

Тус бүтээл өмнөх ангиасаа хоёр жилийн дараа гарсан ч үйл явдал нь 27 жилийн дараах байх болно. Пеннивайс гэх чөтгөрийн алиалагчтай тэмцсэн “Ялагдагчдын клуб”-ын 7 жаал том болжээ.

Найруулагч: Энди Мусчиетти
Гол дүрд: Жеймс МакЭвой, Жессика Честейн, Билл Хейдер, Билл Скарсгард
Есдүгээр сарын 5. Австрали, Бразил, Герман, Нидерланд
Есдүгээр сарын 6. АНУ, Их Британи, Ирландад тус тус нээлтээ хийнэ.

THE GOLDFINCH /ГОЛДФИНЧ/

Пулитцерын шагналт Донна Тарттын 800 хуудастай зохиолыг хоёр цаг хагасын хугацаанд үзүүлэх тус уран бүтээлд Нью Йорк хот дахь музейд бөмбөг дэлбэлсэн залуугийн тухай гарна.

Найруулагч: Жон Кроули
Гол дүрд: Ансел Элгорт, Николь Кидман, Жеффрей Райт, Льюк Вилсон
Есдүгээр сарын 13. АНУ, Канад, Швед
Есдүгээр сарын 6. Их Британи, Мексик, Ирландад тус тус нээлтээ хийнэ.

HUSTLERS /ХАСТЛЕРС/

Кинонд 2000 оны үед Wall Street-ийг луйвардах гэсэн үйл явдлын тухай өгүүлнэ. Гэхдээ яг ч үнэн түүх бол биш.

Найруулагч: Лорен Скарфариа
Гол дүрд: Лили Рейнхарт, Карди Б, Жессика Пресслер, Женнифер Лопез
Есдүгээр сарын 13. АНУ, Канад, Их Британид тус тус нээлтээ хийнэ.

DOWNTON ABBEY /ДАУНТОН ЭББИ/

Кроулигийн гэр бүл болоод тэдний үнэнч үйлчлүүлэгчдийн тухай 52 ангит телевизийн цуврал.

Найруулагч: Жулиан Феллоуз
Гол дүрд: Хью Боннвилл, Элизабет МакГоверн, Мэгги Смит, Мишель Докери, Жим Картер, Имелда Стонтон
Есдүгээр сарын 13. Их Британи, Ирланд
Есдүгээр сарын 20. АНУ, Испанид тус тус нээлтээ хийнэ.

AD ASTRA /АЙД АСТРА/

Венецийн кино наадамд тэсрэлт хийсэн драм төрлийн тус киног сансрын адал явдлын тухай өгүүлсэн хамгийн сайн зураглалтай кино хэмээн хүмүүс магтаад байна.

Найруулагч: Жеймс Грей
Гол дүрд: Брэт Питт, Томми Ли Жонс,
Есдүгээр сарын 18. Их Британи, Франц
Есдүгээр сарын 19. Австрали, Хонгконг, Герман
Есдүгээр сарын 20. АНУ, Канадад тус тус нээлтээ хийнэ.

JUDY /ЖУДИ/

Хүүхдүүдээ хуучин нөхөртэйгөө уулзуулахгүйн тулд мөнгө хэрэгтэй болсон Жуди өөрийгөө ийм амжилтад хүрнэ гэж бодоогүй биз.

Найруулагч: Руперт Гольд
Гол дүрд: Ренее Зеллвегер, Руфус Сьюэлл, Майкл Гамбон
Есдүгээр сарын 27. АНУ, Канадад нээлтээ хийнэ.

ABOMINABLE /ОЙ ГУТАМ/

Цасан хүнийг Гималай нуруундаа буцахад нь тусалж буй Хятад охины тухай өгүүлэх тус кино Америк, Хятад уран бүтээлчдийн хамтын ажиллагаа юм.

Найруулагч: Жилл Калтон
Гол дүрд: Клой Беннет, Тэнзин Норгэй Трейнор,
Есдүгээр сарын 19. Австрали
Есдүгээр сарын 27. АНУ, Энэтхэгт нээлтээ хийнэ.

MIDNIGHT TRAVELER /ШӨНӨ ДУНДУУР АЯЛАГЧ/

Афганистан дахь Талибан бүлгийн удирдагчийн тухай өгүүлэх баримтат кино хийснийх нь дараа Талибанчууд Фазилигийн толгойд шагнал амлажээ. Тиймээс Фазили улс орон дамнан өөрийн эхнэр, хоёр охины хамт хүнд хэцүүг туулах болсон юм.

Найруулагч: Хассан Фазили
Гол дүрд: Хассан Фазили, Наргис Фазили, Захра Фазили, Фатима Хуссайни
Есдүгээр сарын 18. АНУ-д нээлтээ хийнэ.

THE DAY SHALL COME /ТЭР ӨДӨР ИРНЭ/

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тус бүтээл нь инээдмийн, утгагүй, ярвигтай, галзуу, түүхээр хошигносон, цагдааг хууран мэхэлсэн тухай кино.

Найруулагч: Крис Моррис
Гол дүрд: Анн Кэри, Айан Кэннин, Эмил Шерман
Есдүгээр сарын 27. АНУ-д нээлтээ хийнэ.

MONOS /МОНОС/

Монос бол Колумбийн уулан дээр үхэртэй хамт амьдардаг гар буутай өсвөр үеийн партизануудын бүлэглэл.

Найруулагч: Алехандро Ландес
Гол дүрд: Софиа Буэнавентура, Жулиан Жиралдо, Карен Кинтеро
Есдүгээр сарын 5. Нидерланд
Есдүгээр сарын 13. АНУ-д нээлтээ хийнэ.

Эх сурвалж: BBC

#кино