Apple есдүгээр сард шинэ iPhone утсаа гаргаж магадгүй


Цэцээ | YOLO.MN
2019-08-30

Apple компани есдүгээр сарын 10-нд хэвлэлийн хурал хийхээр болсон бөгөөд энэ үеэр шинэ iPhone утсаа танилцуулж магадгүй байна. Энэхүү арга хэмжээ нь Калифорнийн Купертино хот дахь удирдах байранд, Стив Жобсын театрт болох юм.

Apple компани арга хэмжээний танилцуулгадаа шинэ лого болох солонгын өнгөт алимыг анх удаа албан ёсоор байрлуулж “Зөвхөн шинэлэг байдлаар” хэмээн бичжээ.

iPhone бол Apple компанийн хөрөнгийн хамгийн том эх үүсвэр боловч “Худалдааны дайн”-ы улмаас орлого нь хоёр оронтой хувиар буурсан юм.

Сүүлийн үеийн мэдээллээр тэд iPhone XS, iPhone XS Max хоёрыг орлуулах шинэ “Pro” төрлийн загвараа гаргахаар бэлдэж байгаа ба тэдгээр нь камер, видео бичлэгийн өндөр дэвшилтэй байх аж.

Тус үйл ажиллагааны үеэр “Apple TV+”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Компанид 30 жил болж буй загвар зохион бүтээгч Жони Айв тус арга хэмжээнд гол үүрэг гүйцэтгэхгүй байж магадгүй. Учир нь тэрээр өнгөрсөн зургаадугаар сард компанийг орхиж буйгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN

#iPhone