League of Legends тоглоомын хамгийн ховор 11 скин


С.Ариунзул | YOLO.MN
2019-08-29

E-Sport-ын томоохон төрөл болсон League of Legends тоглоом нь 2019 оны наймдугаар сарын 25-ны байдлаар 145 баатар, 1000 орчим скинтэй. Үүнээс хамгийн ховор гэгдэх 11 скин болон тэдгээрийг тоглогчид хэрхэн авсан тухай танилцуулая.

UFO Corki


Энэхүү скин нь зөвхөн 2010 оны нэгдүгээр сараас өмнө тоглоомонд бүртгэгдсэн тоглогчдод олгогдсон байдаг.

King Rammus


King Rammus скин нь зөвхөн 2009 онд League of Legends тоглоомын туршилтын хувилбарт оролцсон тоглогчдод өгөгдсөн.

Rusty Blitzcrank

Rusty Blitzcrank скин нь 2009 онд худалдаанд гарсан боловч тоглогчдын сэтгэл ханамжинд нийцээгүйгээс болж дахин зарагдахаа больсон.

Championship Riven

Season 2-н сүүлийн шатны тоглолтыг үзэхээр очсон хүмүүст олгогдсон бөгөөд цөөн хэдхэн скин код худалдаанд гарч байсан.

Silver Kayle


League of Legends Collector’s Edition-г худалдан авсан хүн бүрт очсон скин.

Victorious Jarvan IV


Victorious скинүүдийг Gold болон түүнээс дээш цол авсан тоглогчдод шагнал болгон өгдөг ба хамгийн анхны буюу Victorious Jarvan IV скинийг бүх тоглогчдын зөвхөн 3% нь л эзэмшиж чадсан байдаг.

Young Ryze (Human Ryze)


League of Legends Collector’s Edition-н урьдчилсан захиалгуудад багтсан.

Pax Sivir


Хамгийн анхны PAX скин болох PAX Sivir-г зөвхөн PAX Prime 2011 буюу видео тоглоомын үзэсгэлэн 2011-т оролцсон тоглогчид авжээ.

PAX Jax


Энэхүү скинийг PAX East 2010, PAX Prime 2010 эсвэл PAX East 2011-д оролцсон тоглогчдод бэлэглэсэн.

Black Alistar


Young Ryze скинтэй адил байдлаар Collertor’s Edition-н хамгийн анхны захиалгуудад багтсан байдаг.

PAX Twisted Fate


League of Legends тоглоомын хамгийн ховор скин болох PAX Twisted Fate-г зөвхөн 2009 оны PAX (Penny Arcade Expo)-д ороцсон хүмүүст өгсөн ажээ.

#game