“Be Digital Show”-нд оролцох уран бүтээлчдийн дууг утсандаа ЭГШИГЛҮҮЛЭЭРЭЙ


Цэцээ | YOLO.MN
2019-08-23

Дижитал хэв маягийг мэдрүүлэх “Be Digital Show 2019” тоглолт болоход 7 хоног үлдлээ. Энэ жилийн тоглолтын онцлох уран бүтээлчээр The Colors хамтлагийг сонгожээ. Тэд өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтыг залуучуудад хүргэх юм.

Мөн дээрээс нь ThunderZ, Magnolian, Vandebo, Ц.Энгүүн, У.Содхүү, Hooliganz, DJ Henza зэрэг залуус оролцох юм байна. Тоглолтыг энэ оны залуусын трэнд болоод буй HUAWEI брэндтэй хамтран зохион байгуулж байна. Тайз засал, гадаад орчин зэргийг дижитал хэв маягаар засаж чимэглэж байгаа нь шинэлэг.

Та “Be Digital Show”-нд оролцох уран бүтээлчдийн дуунуудыг гар утасныхаа дуудлагад татаж, утсандаа эгшиглүүлэх боломжтой. 

Тухайн дууны харгалзах кодыг:

  • HiTone (Мобиком) 455
  • UniMusic (Юнител) 1455
  • DoReMi (Жи Мобайл) 319 дугаарт илгээн татаж аваарай!

Мөн Монгол Контент ХХК-аас есдүгээр сарын 15-ныг дуустал нэгэн урамшуулал зарлаад байна. Та аяа солиод л, англи хэл сурмаар байна уу? Тэгвэл HiTone, UniMusic эсвэл DoReMi үйлчилгээг идэвхжүүлэн, утсандаа дуртай дуугаа татаж авахад болно. Дуу татаж авах бүрт ялагч болох магадлал нэмэгдэх юм шүү.

Шагнал: 

  • "JET" сургалтын төвд суралцах 260,000₮-ийн эрхийн бичиг
  • "Сондор Хилэн" сургалтын төвд суралцах 500,000₮-ийн эрхийн бичиг

Та “Be Digital Show 2019" тоглолтын онцлох The Colors хамтлагийг хэр мэдэх вэ?

The Colors хамтлаг 6 гишүүнтэй. Үүнд:

  • Гол дуучин, гитарчин: Г.Тогтуун
  • Арын дуучин, гитарчин: А.Тэргэл
  • Гол гитарчин: Б.Хүслэн
  • Базз гитарчин: Б.Төгөлдөр
  • Төгөлдөр хуурчин: Н.Оохоо
  • Бөмбөрчин: Н.Жамух нар багтана.

The Colors бол пост-панк, цахилгаан рок төрлийн хамтлаг бөгөөд анх 2010 оноос нэгдсэн байна. Найз нөхөд нэгэн мөрөөдөлтэйгөөр нэгдэн бий болсон тус хамтлаг 2013 онд “White Arch Studios Spot Light” тэмцээнд түрүүлснээр алдаршжээ. Тэд Орос, Солонгост тоглолтоо хийн өөр нэг EP альбумаа бэлэн болгосон ба орчин үеийн Монголын хөгжмийн урлагт нэгэн шинэ урсгал, давлагааг авчирч буй залуус юм.

#Songs #Music