Мэргэжлээ сонгохдоо ЦАЛИНГАА харгалзсан уу


Оюука | YOLO.MN
2016-07-06

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсан. Одоо сурагчид оноондоо тохируулан суралцах сургууль, мэргэжлээ сонгон цааш алхах л үлдлээ.

Дийлэнх сурагч мэргэжлээ сонгосон байж болох юм. Гэхдээ ямар шалгуураар сонгосон бол? Олонх төгсөгчид аав ээж, эмээ өвөөгийнхөө мэргэжлийг өвлөдөг. Хуульчийн хүүхэд хуульч, прокурорын хүүхэд прокурор болох нь элбэг харагддаг.

Мөн хөвгүүд дүрэмт хувцас өмссөн цагдаа, хүчний байгууллагынханд их л татагдан, багаасаа Батлан хамгаалахын эсвэл цэргийн их сургуульд орохыг мөрөөддөг. Мөн шүтэн биширдэг дуучин, жүжигчин, хөтлөгч, сэтгүүлч эсвэл тамирчнаа дуурайн мэргэжлээ сонгох нь бий. Иймд сэтгэл хөдлөлдөө авталгүй, ул суурьтай бодсоны дараа МЭРГЭЖЛЭЭ сонгоорой.

Чиний сонгосон мэргэжил эсвэл салбар, гэр бүлд чинь хүрэлцэхүйц цалин, орлоготой юу? Их сургуульд л орж байвал гэж бодолгүй дөрвөн жилийн дараа ажлын байран дээр гарахад чамайг ямар цалин хүлээж байгааг одооноос судлах шаардлагатай юм шүү.  

Аль салбарынхан хамгийн их цалин авдаг, харин аль салбар нь бага цалинтай байдгийг танилцуулъя.

Хэдийгээр уналтад орсон ч уул уурхайн салбарынхан 2013 оноос хойш хамгийн өндөр цалин авч байна.

2013.Q2-Уул уурхай, олборлох /1,486,100төг/           Q2-Хөдөө аж ахуй /308,000төг/

2014.Q3-Уул уурхай, олборлох /1,483,000төг/           Q3-Зочид буудал, сууц, нийтийн хоол /553,000төг/

2015.Q2-Уул уурхай, олборлох /2,000,000төг/           Q2-Олон улсын байгууллага /1,556,100төг/

2016.Q1-Уул уурхай, олборлох /1,961,000төг/           Q1-Зочид буудал, сууц, нийтийн хоол /584,000төг/

 

101 ба түүнээс дээш тооны ажилтантай байгууллагуудын дундаж цалин дээрх дүнгээс бага зэрэг өндөр байдаг. Хэрэв чи их сургуулиа төгсөөд шууд томоохон групп, корпорацид ажилд орвол цалин чинь бага зэрэг өндөр байна шүү. laugh

#Мэргэжил #Оюутан #Сурагч #Цалин