F4 киноны жүжигчин Ку Хе Сон салалтын талаарх мэдээллээ олонд дэлгэлээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-21
Жүжигчин И Мину болон Ку Хесон нарын хамтран тоглосон “Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд” буюу бидний нэрлэж заншснаар “F4” нэртэй олон ангит драма 2009 онд олны хүртээл болж байсан билээ.

Түүнээс хойш өдгөө арван жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд “Гу Жүн Пёо” буюу жүжигчин И Мину цэргийн албаа амжилттай хаагаад ирсэн бол “Гым Жан Ди” буюу жүжигчин Ку Хесон нь 2016 онд гэрлэлтээ баталгаажуулсан юм.
 
 
Тэрээр 2015 онд өөрийн нөхөр Ан Жэхёнтой “Цус” нэртэй олон ангит драманд дүр бүтээж байсан. Тэд 2016 оны таван сард гэр бүл болж байж байжээ. 
 

Гэр бүл болсноосоо хойш олны хайрыг ихэд хүртсэн хосууд байсан боловч энэ сарын 18-ны өдөр Ку Хесон нь өөрийн инстаграм хуудсандаа нөхөр нь салахыг хүсэж буй тухай нийтлэл оруулсан юм. 
 
Тэрээр эхлээд нөхрийнхөө “Хайртай шүү, Ку Хесон. Хайртай шүү, Ку Хесон” хэмээн гараар бичсэн тэмдэглэлийн зургийг ийн гарчигтай нийтэлжээ. 

@kookoo900: “Бидний дундах оч бүдгэрснээс болж нөхрийн минь сэтгэл хувиран, тэрээр салахыг хүсэж байгаа ч би гэр бүлээ аварч үлдмээр байна. Дараа долоо хоногт нөхрийн маань төлөөлөгчид мэдэгдэл хийх боловч би та бүхэнд тэд бүгд худал байхыг мэдэгдэж байна. Удахгүй үнэн ил гарна гэж найдъя” 
 
Харин үүнийхээ дараа нөхөртэйгээ бичсэн зурвасныхаа хэсгийг инстаграмд дэлгэсэн нь олныг цочроосон юм. 
Ан Жэхён: -Би аль хэдийнэ “New Journey to the West”-н сэтгүүлчид надад гурван өдрийн өмнө өгсөн мэдэгдэлтэй чинь хамт салалтын тухай мэдэгдэл хийхээ хэлчихсэн.
Ку Хесон: -Дараа долоо хоногт биш ээ, ээжийг яаж байгаагаас хамаарна.  Надад “New Journey to the West”-ээс чинь илүү ээж минь чухал. 
Ан Жэхён: -Бид аль хэдийнэ тохиролцчихсон шүү дээ, одоо бичиг баримтууд л үлдсэн. Түүнтэй уулзах хэрэггүй гэж бодож байна. Эхлээд төлөвлөснөөрөө хийцгээе, тэгээд ээжтэй чинь уулзъя. 
Ан Жэхён: -Би түүнтэй утсаар ярьчихсан. 
Ку Хесон: -Уулзахаар төлөвлөсөн гэж сонссон, уулзаад надад хэлээрэй. 
Ку Хесон: -Бид гэрлэхэд түүнийг яаж ятгасан шигээ салалтын тухайд ч бас хариуцлагаа үүрч, түүнийг ятгаарай. Бичиг баримт хэцүү биш шүү дээ. 
Эхний зураг нь ийнхүү таслагдсан байсан бөгөөд хоёр дахь зураг нь ийнхүү үргэлжилсэн байна. 
 
Ан Жэхён: -... Үүний учрыг олоход амархан байна гэж бодохгүй байна. Ээжид чинь хүлээж авахад хэцүү байна байх, надад ч бас тийм байна. Эхлээд төлөвлөгөөнийхөө дагуу бүхнийг хийж, дараа нь ээжтэй чинь уулазна. 
Ку Хесон: -Ажил ээжээс минь илүү чухал байгаа юм уу? Юугаа яриад байгаа юм?
Ан Жэхён: -Би ээжтэй чинь утсаар ярьчихнаа. Уулзаад юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. 
Ку Хесон: -Гэхдээ чи хариуцлагаа хүлээх хэрэгтэй шүүдээ. Хэрвээ чи ийм цэвдэг сэтгэлээр хандах юм бол би ч гэсэн зүгээр хараад суухгүй шүү. 
Ку Хесон: -Ээжтэй минь уулзаж уучлалт хүс... Гэрлэх үедээ амласан бүхэндээ хүрч чадаагүй гэдэгтээ. 
Ку Хесон: -Яагаад ажил ээжээс минь чухал байгаа юм бэ? Хэрвээ үнэхээр тэгж байгаа бол би зүгээр хараад суухгүй ээ. 
(Soompi орчуулгын багийн англи хэлэнд хөрвүүлсэн орчуулгаас монгол хэлэнд буулгав.)
 
“Нарны үр сад” киноны гол дүрийн жүжигчид болох Сун Жүнги, Сун Хэгёо нар буюу “Сун-Сун хосууд” ч мөн энэ жил гэрлэлтээ цуцлуулсан. Ийнхүү ар араасаа цуврах салалтын мэдээнүүд шүтэн бишрэгчдэд нь хүндхэн цохилт болж байна. 
 

#Korean_Stars