Уйтгар гунигийг тань үлдэн хөөх, сонирхолтой 20 веб


Сондор | YOLO.MN
2019-08-21

Өдөр тутмын амьдралын нэгэн хэвийн байдал, стресс, ганцаардлын үед та элдэв янзын хэрэгтэй, хэрэггүй веб үзэж духаа үрчийлгэн суудаг юм биш биз. Үнэндээ одоо танилцуулах гэж байгаа сайт ч тийм ч хэрэгтэй эд биш. Гэхдээ уйтгар гуниг, сэтгэл хямралыг тань үлдэн хөөх сонирхолтой гэдгийг нь сайн мэдэж байна. Эдгээр вебүүдээр зочлоод та ядаж ганц удаа ч болов инээх болно.

/Вебийн нэр дээр нь дарахад линк рүү үсэрнэ/

The Useless Web

Тийм ээ нэрнээсээ л сонирхолтой. “Хэрэгцээгүй веб”-ийн холбоосоор зочлоход юу гарч ирэх нь үнэхээр таашгүй.

Hacker Typer

Та хакер болж тогломоор байна уу? Энэ веб танд хэсэгхэн ч гэсэн өөрийгөө хакер мэтээр бусдад гайхуулахад тусалж болох юм.

The Faces of Facebook

1.2 тэрбум гаруй Фэйсбүүк хэрэглэгчдийн нүүр зураг таныг ердөө энэ вебийг нээх үед ачаалагдан нэгэн зэрэг харагдах болно.

Weave Silk

Та гайхалтай зураач биш байж болно. Гэвч энэ вебээр зочлохдоо та жинхэнэ урлагийн бүтээлийг урлах болно.

This is Sand

Өнгө өнгийн элсэн ширхэгээр өөрийн хүссэн дизайныг зохиогоорой. Энэ бол элс.

Incredi Box

Энэ вебийн ачаар ая зохиох амархан болжээ. Та өөрийн хэв маягт тааруулан хэдхэн үйлдлээр янзтай хөгжим тоглуулах болно.

A Soft Murmur

Та ажилдаа түүртээд ядарсан байна уу? Тэгвэл энэ веб рүү зочлоорой сэтгэл санааг чинь тайвшруулах байгалийн чимээг өөрийн хүссэнээр тааруулаарай. Чихэвчээ зүүхээ мартваа.

Free Rice

Энэ бол асуусан асуултын зөв хариулт бүрийг 10 грамм будаа болгон буяны үйлсэд хандивладаг веб.

Little Alchemy

Бяцхан алхимын туршилт хийж үзмээр байна уу? Бодисыг холиод дундаас нь юу үүсэх нь сонин биш гэж үү?

Touch Pianist

Та хаана ч дарсан төгөлдөр хуурын ая тоглогдоно. Гэхдээ та л хурдыг нь тааруулна.

Ana Somnia

Тус веб таны камерыг ашиглан өрөөн дэх гэрлийг илрүүлэн зүүдний ертөнцийг тань бүтээдэг. Гэрлээ унтраагаад ойртон суугаарай.

Oddee

Энэ бол хамгийн хачирхалтай мэдээллүүд оруулдаг веб.

Solve The Riddle

Та нууцлагдмал даалгавар биелүүлэх дуртай юу? Тэгвэл энэ веб хэтэрхий нууцлагдмал байж магадгүй шүү.

Sneeze The Dragon

Бяцхан лууг найтаалган хөгжилтэй мэдрэмж аваарай. Хулганыхаа зүүн товчлуур дээр олон дарах тусам луу илүү хүчтэй найтаах болно.

Time’s Timelapse

Энэхүү веб дэлхийн зарим хэсэг он цагийн эрхэнд хэрхэн өөрчлөгдсөнийг тун нарийн үзүүлнэ. Та хэдэн оны Лас Вегасыг хармаар байна.

Is It Normal

Уг веб хүмүүст нэрээ нууцлан сонирхсон асуултаа асууж, бас хариулахад тусалдаг. Та эндээс тун сонирхолтой асуултуудын хариултыг олж мэдэх юм. Энэ хэвийн зүйл үү?

Agar.io

Та энд бяцхан бөмбөлөг байх болно. Өөрөөсөө жижиг бөмбөлөгүүдийг идсээр онлайнд байх бусад тоглогчидтой өрсөлдөнө.

Laughing Squid

Хэрэв та шинэ технологи, сонин хачин зүйлстэй холбоотой бичлэг хайж байгаа бол энэ веб яг тохирно.

Giphy

Хөдөлгөөнт GIF дүрсэнд хэн дургүй гэж? Энэхүү веб нь GIF дүрсийн интернэт дэх хайлтын систем. 

The Oatmeal

Энэ бол инээдмийн комик, зурагт онигоо, инээдмийн тааварт дурлагчдын диваажин.

Эх сурвалж: TechViral.net

#веб