Be DIGITAL SHOW 2019 ямар онцлогтой вэ?


YOLO.mn | YOLO.MN
2019-08-14

Дижитал хэв маягийг мэдрүүлэх Be Digital Show 2019 тоглолт ойртсоор. Та өмнөх Be Live Show-д очсон уу?

Энэ удаагийн тоглолт урд жилүүдээсээ юугаарай ялгаатай вэ?

Би “Be LIVE SHOW 2016 – Хариуцлага” тоглолтод очиж байсан юм. Тэр бол миний үзэж байсан хамгийн супер амьд тоглолт байв.

Энэ бол Rokit Bay-н шилдгийн шилдэг бүтээлүүд тайзнаа тоглогдсон өдөр. 2016 оны есдүгээр сарын 9-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Паркад зөвхөн Be-ийн залууст зориулсан түүний бие даасан тоглолтод Reппер GEE RokitBay-тэй 5 жилийн дараа тайзнаа дахин хамтран гарч ирсэн нь үнэхээр гайхалтай байв.

Мөн тоглолтод Nisvanis Aмгаа, UFO, DJ Henza, MRS.M болон NMN нар оролцсон. Дашрамд дурдахад DJ Henza энэ удаагийн тоглолтод дахин оролцож байгаа шүү.

Харин “Be LIVE SHOW 2017” мөн есдүгээр сарын 9-ний өдөр дахин Паркад болсон ба "Киви" хамтлагийн дуучин УКА тоглолтын гол уран бүтээлчээр сонгогдсон.

Тус тоглолтод залуусаас хамгийн их санал авсан: Rokit Bay, Big Gee, A-Sound, The Colors, UFO, DJ Anna (Anna Sue) нар оролцсон билээ.

Тэгвэл Be Digital Show 2019 буюу Be-ийн залуустаа барьж буй зуны гурав дахь том тоглолтын онцлог нь энэ удаад гол уран бүтээлчээр The Colors хамтлаг сонгогдсон явдал юм. Тэр дундаа өмнөх шоунд оролцсон The Colors хамтлаг сонгогдсон нь бүр ч гайхалтай. 

Мөн дээрээс нь ThunderZ, Magnolian, Vandebo, Enguun, Содхүү Уртнасан, Hooliganz, DJ Henza зэрэг залуус оролцож байгаа ба энэ оны залуусын трэнд болоод буй HUAWEI брэндтэй хамтран зохион байгуулж байгаа нь тоглолтыг улам сонирхолтой, шинэлэг болгож байна. 

Яагаад гэдгийг тоглолт дээр ирээд үзээрэй, зөвхөн чамд зориулагдсан бэлэг энэ үдэш чамайг хүлээж байх ч юм бил үү.

Та The Colors хамтлагийг хэр мэдэх вэ?

The Colors хамтлаг 6 гишүүнтэй. Үүнд:

Гол дуучин, гитарчин: Г.Тогтуун

Арын дуучин, гитарчин: А.Тэргэл

Гол гитарчин: Б.Хүслэн

Базз гитарчин: Б.Төгөлдөр

Төгөлдөр хуурчин: Н.Оохоо

Бөмбөрчин: Н.Жамух нар багтана.

The Colors бол пост-панк, цахилгаан рок төрлийн хамтлаг бөгөөд анх 2010 оноос нэгдсэн байна. Найз нөхөд нэгэн мөрөөдөлтэйгөөр нэгдэн бий болсон тус хамтлаг 2013 онд “White Arch Studios Spot Light” тэмцээнд түрүүлснээр алдаршжээ. Тэд Орос, Солонгост тоглолтоо хийн өөр нэг EP альбумаа бэлэн болгосон ба орчин үеийн Монголын хөгжмийн урлагт нэгэн шинэ урсгал, давалгааг авчирч буй залуус юм.

Та тэдний бүрэн хэмжээний тоглолтыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл тасалбараа авахаа мартваа. Өө нээрэн тоглолтын тасалбарыг худалдахгүй шүү.

Зөвхөн ЗУНЫ ОНЦГОЙ БАГЦУУД–аас сонгон идэвхжүүлсэн залуустаа бэлэглэнэ.

  • 90 хоног Facebook, Instagram, Messenger, Twitter ашиглах: Like90 гэж бичээд 234 дугаарт илгээнэ (10,000₮) – 1 тасалбар
  • 90 хоног сүлжээндээ ярих: Talk90 гэж бичээд 234 дугаарт илгээнэ (10,000₮) – 1 тасалбар
  • 90 хоног сүлжээндээ мессэж бичих:  Chat90 гэж бичээд 234 дугаарт илгээнэ (10,000₮) – 1 тасалбар
  • 90 хоног Like+Talk+Chat багц ашиглах: Free90 гэж бичээд 234 дугаарт илгээнэ (25,000₮) – 2 тасалбар

Энэхүү урамшуулал 08/11-ээс 8/31-ийг хүртэл сунгагдсан гэсэн шүү.

Дашрамд дуулгахад, Мобиком, Солар Стар болон Технозон дэлгүүрээс Huawei брэндийн гар утас худалдан авсан хүн бүрд тоглолтын тасалбар дагалдаж байгаа шүү

 

Ерөнхий зохион байгуулагч: Be Brand

Хамтран зохион байгуулагч: HUAWEI

Мэдээллийн түнш: Yolo.mn

 

#Entertainment