Хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн кинонууд


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-08-05

Хүүхэлдэйн киног заримдаа аав, ээж, өвөө, эмээ нар маань биднээс сайн мэдэх тохиолдол байдаг шүү дээ.

Энэ удаа олон улсад хамгийн их ашиг олсон шилдэг 10 хүүхэлдэйн киноны жагсаалттай танилцацгаая.

1.Incredibles 2 / 606,772,582 $ /

Хүчирхэг аав, сунадаг ээж, хурдан хүү, үл үзэгдэгч охин, хувирдаг нялх хүүхэд… Тэдний адал явдлын 2 дугаар анги энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.

2.Finding Dory / 486,295, 561 $ /

Өмнө нь бяцхан Немог хайхаар тэд адал явдлыг туулж байсан бол одоо Дори өөрийнхөө амьдралыг хайхаар шийдсэнээр хөгжилтэй явдлууд өрнөнө.

3.Shrek 2 / 441,226,247 $ /

3 ангитай тус хүүхэлдэйн киног мэдэхгүй хүүхэд залуучууд үгүй биз ээ. Энэ удаа Шрек хадмуудтайгаа танилцах бөгөөд санаанд оромгүй зүйлс тохиолдоно.

4.The lion King / 422,783,777 $ /

ХХ зууны хамгийн алдартай хүүхэлдэйн кино болох “Араатны хаан” хүүхэлдэйн кино энэхүү жагсаалтын 4-р байранд оржээ. Мөн тун удахгүй бүрэн хэмжээний уран сайхны кино нь нээлтээ хийх гэж байгаа билээ.

5.Toy Story 3 / 415,004,880 $ /

Вүүди, Базз болон түүний найзуудад энэ удаа арай өөр асуудал тулгарлаа. Энди том болж коллежид сурах болсноор тоглоомуудаараа тоглох нь багасна. Харин тоглоомууд тоглохыг хүссэнээр адал явдал өрнөнө.

6.Frozen / 400,738,009 $ /

Нэгэн хаант улсад болсон хачирхалтай үйл явдлын дараа тэр улс үүрдийн цас мөсний орон болох болно. Элса, Анна, Кристоп, Олаф нар эргэн халуун дулааныг авчрахаар хичээх болно.

7.Finding Nemo / 380,843,261 $ /

2003 онд дэлгэцнээ гарч байсан Немогийн адал явдал бүх цаг үеийн их орлоготой кино жагсаалтын 7-д эрэмбэлэгджээ. Tomatoes кино үнэлгээний сайтаас 99% хэмээх өндөр үнэлгээ авч байсан хүүхэлдэйн кино юм.

8.The Secret Life of Pets / 368,384,330 $ /

Тэжээвэр амьтад тань таныг эзгүй хойгуур юу хийдэг бол? Та ч төсөөлөхгүй дээ. 2019 онд энэхүү киноны 2-р анги нээлтээ хийн багагүй амжилттай өрсөлдсөн юм.

9.Despicable Me 2 / 368,061,265 $ /

Грү, минионууд болон түүний охид дээр урилгагүй зочин иржээ. Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөхийг та бүхэн хүүхдийнхээ хамт тухлан сууж үзээрэй.

10.Inside Out / 356,461,711 $ /

Таныг толгой дотор 5 мэдрэхүй хоорондоо ярилцан удирдаж байдаг гэвэл итгэх үү? Тэгвэл хэрвээ удирддаг байсан бол ямар хөгжилтэй зүйл болох байсныг энэхүү киноноос үзээрэй.

#Хүүхэлдэйн_Кино #Movie